Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын их сургууль /МУИС/-ийн Хууль зүйн сургуулийг түшиглэн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнг байгуулах тухай зарлиг гаргалаа.
Монгол Улсад Үндсэн хуульт ёс, Үндсэн хуульт байгууллыг бэхжүүлэх, төрт ёс, түүх соёл, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх, үндсэн хуулийн эрх зүйн судалгааг дэмжих зорилгоор гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг МУИС-ийн захирал, доктор Б.Очирхуяг, Санхүү төлөвлөлт, хариуцсан дэд захирал, доктор Ц.Болормаа, Хууль зүйн сургуулийн захирал, доктор Б.Амарсанаа нарт өнөөдөр гардуулан өгөв.
Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнг байгуулснаар Үндсэн хуулийн мөн чанар, хууль дээдлэх зарчмыг төлөвшүүлэх, үндсэн хуульт ёсны түүхэн ач холбогдлыг сурталчлан таниулах, Үндсэн хуулиа сахин мөрдүүлэх онцгой ач холбогдолтой юм.
Монгол Улс 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, бүгд найрамдах засаг, тусгаар улсынхаа бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрүүлсэн билээ. Анхдугаар Үндсэн хуулийг боловсруулахдаа хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт, орчин үеийн үндсэн хуульт ёсны суурь судалгааг анхлан хийсэн бөгөөд Ази тивдээ тэргүүнд орох анхдагч бичмэл Үндсэн хууль байв.
ТҮК-ийн ажилчдад иргэдээс цугларсан 24 сая төгрөг гардууллаа
Энэ арваннэгдүгээр сарын 25-ны өдөр тохижилт үйлчилгээний газарт арван хоёр жил ажиллаж, хөдөлмөрлөсөн Н.Батмөнх “Алтан гадас” одонгоор шагнуулсан.
ТҮК-ээс н.Жаргалсайхан, н.Бямбадорж нар ч шагнуулсан. Улмаар тэдний хөдөлмөрийг ард иргэд үнэлж, цахим сүлжээнд хандивын аян өрнүүлээд байв. Өнөөдөр тэрхүү хандивын аяныг зогсоож, ТҮК-ийн гурван ажилтанд цугларсан 24 сая төгрөгийг гардуулан өгсөн байна. Н.Батмөнх 14 сая, н.Жаргалсайхан, н.Бямбадорж нарт тус бүрт нь таван сая төгрөг гардуулав. Тэд хандивын мөнгөнөөсөө Түлэнхийн төвд хандивласан аж.
.