Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын ТАСС агентлагийн захирлын нэгдүгээр орлогч Михаил Гусмантай ярилцжээ.
Тэрбээр тус ярилцлагынхаа үеэр “Kopoнавиpycний цap тaxaл бол хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ зүй бус харьцсаны төлөөх шийтгэл” хэмээн хэлжээ.
У.Хүрэлсүх: “Бид дэлхийн дулаарал, байгаль орчноо хайрлан хамгаалахад анхаарлаа хандуулах ёстой. Магадгүй намайг мухар сүсэгтэй хүн гэж хэлэх байх. Гэхдээ би хувьдаа одоогийн цap тaxaл бол бидний байгаль орчноо хайрлан хамгаалаагүйн төлөөх шийтгэл гэж бодож байна. Энэ бүхэн байгаль орчноо
доройтуулснаас үүссэн байхыг үгүйсгэхгүй.
Тиймээс төрийн тэргүүний хувьд экологийн тэнцвэрийг хангаж, байгаль орчны доройтлын эсрэг арга хэмжээ авах нь нэн чухал ажил болоод байна” гэв.
Э.Батшугар: Чөлөөт бүсэд крипто валютын бирж бий болгох, крипто банк байгуулах боломжтой
УИХ-ын чуулганы хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж буй.
Хэлэлцэж буй асуулттай холбогдуулан Э.Батшугар гишүүн байр сууриа илэрхийллээ. “Чөлөөт бүс Монгол Улсын эдийн засгийн хөгжилд дэвшил авчрах бололцоотой. Өнөөдрийн байдлаар дэлхийн 147 оронд 5400 чөлөөт бүс үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс Дубай, Шэнжэний тоотой хэд нь эдийн засгийн амжилтад хүрсэн. Хамгийн сүүлд Лаосын чөлөөт бүс сүүлимйн 10 жилийн дотор 5.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадсан. Амжилтад хүрсэн чөлөөт бүсүүд гурван зүйлийг зөв хэрэгжүүлсэн. Ажлын байрыг дэмжих үйлдвэрүүд барих уу, экспортыг дэмжих, санхүүгийн төв болох уу зэрэг зорилгоо маш зөв тодорхойлсон.
Санхүүгийн төвтэй холбоотой жишээ ярихад, ирээдүйн хууль тогтоомжийн хүрээнд Төв банк болон Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч чөлөөт бүс дотроо крипто майнеруудыг авчрах боломжтой. Үүнийг дагаад крипто валютын бирж бий болгох, крипто банк байгуулах боломжтой. Ингэж бид блокчэйн эко систем бий болгох бүрэн боломжтой. Технологиос айж биш угтаж хөгжих нь зүйтэй юм” гэлээ.