УИХ-ын гишүүн aсaн Д.Хaянхярвaa М.Энхболд УИХ-ын дaргa бaйхaд УИХ дaхь МaН-ын бүлгийн дaргa бaйсaн. “60 тэрбум”-ын хэргээр aлбaн тушaaлaa өгч нaмaaсaa шaхaгдсaн. Гэвч дуугүй суусaнгүй цaг ү, нөхцөл бaйдлын тaлaaр жиргэжээ.
Найр наадам давхацсан энэ долдугаар сард шүүх хурал шил дараалан болж, М.Энхсайхан, С.Баяр Ж.Эрдэнэбат нарын гурван Ерөнхий сайд, Ерөнхий сайдад нэрийг нь оруулсан ч Н.Багабанди долоон удаа буцаасан Да.Ганболд, ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурц, Б.Ариунсан, Бямбасайхан зэрэг хүмүүс шүүхээс ял сонслоо. АНУ-д эмчлүүлж байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг энэ талаар цахим хуудсаараа дамжуулан хүчтэй захидал бичлээ. Эх орондоо ирвэл хоригдох нь тодорхой болсон хүмүүсийн нэг.
Д.Хаянхярваа “За ингээд гурав дахь Ерөнхий сайдаа шоронд хийчихлээ. Дөрөв дэх нь ирвэл шорон хүлээж байгаа. Цаашид энэ байдал үргэлжилбэл Монголын хувь заяа хэрхэх бол гэхээс айдас төрж байна шүү. МАНай нам эрх барьж байгаа . Үүнийг бодож ухаарах сэхээ, эр зориг байна уу ? БИДЭНД!” гэж жиргэжээ.