Дорноговь аймгийн ЗамынҮүд сум дахь Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэг, хилийн дугаар тэмдгийн чиглэлээр өнгөрсөн сарын 21ний өдөр түрүүч О.Пүрэвсүх ахлагчтай хилийн манаа гадаадаас дотоод руу явсан нэг явган хүний мөр илрүүлж ангийн шуурхай жижүүрт мэдэгдсэн байдаг.
Тодруулбал, хил зөрчигч нь БНХАУ-ын иргэн, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ӨМӨЗО-ны Улаан хад аймаг, Байран хошууны Баянхан сумын Царстайд оршин суудаг өвөрмонгол үндэстэн байсан бөгөөд хил зөрчихдөө иж бүрэн тусгай өнгөлөн далдлалтын хувцастай, дуран, xyтга болон БНХАУын мөнгөн
тэмдэгт зэргийг биедээ авч явсан байдаг. Хил зөрчиг.чийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн өгөөд байсан юм.
Тэгвэл Дорноговь аймаг дахь ЗамынҮүд сумын сум дундын шүүхээс түүнд Улаанбаатар хотоос хоёр жилийн хугацаанд хаашаа ч гарахгүй байх ш.ийт.гэл оноожээ.
Ерөнхийлөгч аймгийн Онцгой комисст мэдэгдэлгүй “Баярлалаа” нэртэй тоглолт зохион байгуулжээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дарьганга, Баяндэлгэр сумдад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Баярлалаа” нэртэй урлагийн тоглолт болжээ. Тоглолтод МУСТА Э.Төрмандах, Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нарын уран бүтээлчид оролцсон байна.
.
Сонирхолтой нь, Сүхбаатар аймгийн УОК-ын Шуурхай штаб энэ талаар Zarig.mn сайтад өгсөн тодруулгадаа “Бидэнд тоглолт болох тухай мэдэгдээгүй. Уг нь Шуурхай штабт мэдэгдэж байж, зохион байгуулах эсэхийг шийдэх байсан” гэсэн байр суурь илэрхийлжээ.
Тоглолт Эрдэнэцагаан суманд энэ сарын 8-нд, Дарьганга суманд 10-нд, Баяндэлгэр суманд өнөөдөр буюу 13-нд зохион байгуулагджээ.