Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт холбогдох хэргийг прокурорын байгууллагас нэмэлт мөрдөн байцаалт руу буцаажээ. Тодруулбал, тэрбээр Улсын начин Э.Энхбатын биед хал.даж, хүн.д гэм.тэл уч.руул.сан хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан. Э.Энхбат одоо БНСУ-д хэвтэн эмчлүүлж байгаа билээ.
Дашрамд хэлэхэд Монголын жүдо бөхийн ерөнхий нарийн бичгийн дарга асан, олимпийн зэрэглэлийн А шүүгч, гавьяат дасгалжуулагч М.Бөхбат 24tsag.mn сайтад өгсөн ярилцлагадаа Н.Түвшинбаярын у у ж байсан зүйлд нь сэт.гэц.эт нө.лөө.лөх бо.ди.с хий сэн байж болзошүй хэмээн ярьсан байдаг юм. Ярилцлагыг доорх линкээр уншаарай: https://www.24tsag.mn/a/192039
Үүнтэй холбоотойгоор Н.Түвшинбаярт холбог.дуулах хэр.гийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцаасан нь уг асуудалтай холбоотой байж магадгүй гэж зарим учир мэдэх хүмүүс үзэж байгаа юм.
А.Сүх
Эх сурвалж: 24tsag.mn
Egazar.gov.mn цахим системээс аймаг, нийслэлд олгогдох газрын мэдээлэл харах ЗААВАР
Газраа өөрийн болгож, эдийн засгийн эргэлтэд оруулахад гэрээсээ ч гарах шаардлагагүй болж байна. Тодруулбал, газрын өмчлөл, эзэмшил, эрхийн нэр шилжүүлэх зэрэг бүх асуудлыг цахим хэлбэрт шилжүүлж, хэрэглээнд нэвтрүүлж эхлээд байна.
Жил бүр аймаг, нийслэлийн хэмжээнд шинээр эзэмшүүлж, ашиглуулж, өмчлүүлэх газрын жагсаалтыг баталдаг. Улсын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан дээрх жагсаалтыг Egazar.gov.mn цахим системд байршуулаад байна. Сануулахад цахим системд нэвтрэхийн тулд иргэн та хувийн мэдээллээ оруулж, бүртгэл үүсгэж ДАН нэвтрэлтийн системээр дамжин орох ёстой. Бүртгээлээ үүсгэсний дараа egazar.gov.mn цахим системд нэвтэрэхэд гарч ирэх цонхон дээрх ГАЗРЫН ЗУРАГ -ийг дарж орно.
.
Улаанбаатар хот, 21 аймгийн бүхий л мэдээлэл нэг дор буй.Эндээс та өөрийн сонирхсон байршлын мэдээллийг харж, сонгоно.
.
Зураг дээрх дарааллын дагуу нэвтрэн орж нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 330 суманд хаана хэдий хэмжээний газар олгогдож байгаа мэдээллийг авах боломжтой. Мэдээллээ авсны дагуу зааврын дагуу материалаа бүрдүүлж, харъяа сум, дүүргийн газрын албанд өгнө. Материалаа өгсний дараа өргөдөл нь ямар шатанд явж байгааг мөн л egazar.gov.mn цахим системээс харж, хянах юм байна.
.