Мoнгoл Улсaд aнх удaa бaруун бaйрлaлтaй зүрхтэй хүнд титэм судсaн дoтуур тэлэгч стент суулгaх эмчилгээг хийжээ.
Улсын гурaвдугaaр төв эмнэлгийн Ангиографийн oнoшилгоо, эмчилгээний тасгийн зөвлөх эмч АУ-ны доктор, профессор З.Лхагвасүрэн ахлагчтай судсан доогуурх мэс засал эмчилгээний баг энэ сарын 15-нд төрөлхийн баруун байрлалтай зүрхтэй 57 настай, эмэгтэйд титэм судсан дотуур тэлэгч стент суулгах мэс заслыг амжилттай хийжээ.
Мэс ажилбарын үед ямар нэгэн хүндрэл гараагүй бөгөөд эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүн сайн байгаа аж.
Баруун байрлалтай зүрхтэй хүний титэм судасны эхлэл хэсгүүд хэвийн бус байрлалтай байдаг онцлогоос шалтгаалан титэм судсан дотуураа мэс заслын аргаар оношилгоо, эмчилгээ хийхэд стандарт арга барилаас өөр байдаг тул зарим тохиолдолд өвөрмөц, тусгай зориулалтын хэрэгсэл ашиглах шаардлага гарч, ажилбар хийж буй эмчээс илүү туршлага, ур чадвар шаарддаг байна.
Төрөлхийн баруун байрлалтай зүрх ховор бөгөөд ойролцоогоор 10 мянган хүн амд нэг тохиолддог гэж үздэг.
Хэвийн бус байрлалтай зүрх хэдий ч титэм судасны эмгэгүүдийн тохиолдох хувь нь ердийн байрлалтай хүнийхээс ялгарах зүйлгүй.