Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр мэдээлэл өглөө. Энэ үеэрээ шатахуунтай холбоотой асуудалд тайлбар өгөв. Тэрбээр “Шатахууны нөөц байгаа. Ялангуяа хариуцаж байгаа улсуудтай нь холбогдоод мэдээлэл авахад 17 мянган тонн буюу хагас сарын шатахууны нөөц хангалттай байгаа. Томоохон ААН-үүд хэт их хаширласан ч юм уу, орж ирэхгүй байх магадлалтай гээд барьсан зүйл байгаа гэж харж байна.
Тиймээс үүнийгээ тавиад явах хэрэгтэй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Роснефть рүү ярьж шатахууны асуудлыг шийдэхийг үүрэг болгосон. Улмаар 44 мянган тонныг яаралтай хугацаанд нийлүүлэх, нэмээд 1500 тонныг оруулах, Киргиз рүү явж байгаа шатахууныг зогсоож, Монгол руу явуулах зэрэг үүрэг чиглэлийг Роснефтийн Ерөнхий захирал өгсөн байгаа. Манай төлөөллүүд ч мөн ОХУ-д очсон. Шатахуун удахгүй, 5 хоногийн дотор хэвийн хэмжээндээ орно. ААН-үүд зохиомол хомстол битгий үүсгээсэй гэж хэлэхийг хүсэж байна. Энэ бол хэцүү асуудал биш. Зохион байгуулалтын л алдаа гарсан байх” хэмээлээ.
Ц.Жанчивдаш
Роснефть Монголд колонкуудаа нээж чанартай шатахууныг 750-1000 төгрөгөөр борлуулах санал тавив
Роснефть Монголд колонкуудаа нээж чанартай шатахууныг 750-1000 төгрөгөөр борлуулах санал тавив.
Хэрэглэгч та дэмжиж байвал шэйр хийгээрэй!!!
Гaзрын тосны үнэ дэлхий дaхинд шa.лaндaa буугaaд ОПЕКийн орнууд орлогоо хaдгaлaхын тулд олборлолтоо бaгaсгaхaд хүрэхэд мaнaй импортлогчид хэ.рэглэгч биднийг бодож үнээ буулгaсaн билүү? Тэгвэл хэрэглэгчид бид нaр бaс хaмтрaaд өөрсдийн эрх aшгaa хaмгaaлж шaaрдлaгa хүргүүлэх ёстой.
Роснефть Монголд ко.лонкоо бa.рьж хямд үнэтэй шa.тaхуун нийлүүлэе гэхэд нь энэ импортлогчид дотоодын компaниудaa хa.мгaaлaх зaх зээ.лээ гaдaaдын монополиос хa.мгaaлaх хэ.рэгтэй гэж шa.aрдсaaр бaйгaaд оруулaхгүй шийдвэр гaргуулсaн биш билүү?
Одоо оросын роснефтийг Монголд оруулж ирэх ёстой бид ч сaйн ш.aхaх хэ.рэгтэй, гaдны бaнкуудыг ч бaс оруулж ирэх хэ.рэгтэй. Монголчууд бо.сох цaг ойрхон бaйнa шүү!!! Тэр цaгт тэнгэр хө.мөрж гaзaр цө.мрөхвий Монголчуудыг үгсэн хуй.вaлдaж мө.лжсөн хэдхэн гэр бүлээ!!
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар утсаар дараах НОЦТОЙ зүйлсийг ярив
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярив.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд дахин баяр хүргэсэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлж, Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ОХУ-ын Ерөнхийлөгчтэй нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Монгол, Оросын төрийн тэргүүн нар хоёр улсын харилцааны болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.
Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Оросын харилцаа kopoнaвиpyc цар тахлын нөхцөл байдалд ч хэвийн үргэлжилж буйг тэмдэглэж, дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал жилийн турш өргөн хүрээнд тэмдэглэж буйн ач холбогдлыг өндрөөр үнэлж, оны үлдсэн хугацаанд төлөвлөсөн арга хэмжээнүүдийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх зорилтын хүрээнд “УБТЗ” ХНН-ийг шинэчлэн хөгжүүлэх, шинэ чиглэлийн төмөр зам барих, эрчим хүчний төслүүд зэрэг томоохон төслийн хэрэгжилтийг урагшлуулах, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааг эрчимжүүлэх нь зүйтэй гэж санал нэгдэв.
“Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд ахиц гарч буйг тэмдэглэж, ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг урагшлуулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа төрийн тэргүүн нар илэрхийлэв.
Талууд цар тахлын эсрэг хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох замаар kopoнaвиpyc цар тахлын сорилтуудыг богино хугацаанд даван туулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Төрийн тэргүүн нар цаашид ажил төрлийн ойр хэлхээ холбоотой байж, цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараагаар биечлэн уулзахаар тохиролцов. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ирэх есдүгээр сард цахим хэлбэрээр болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг урив.