Монголын Үндэсний Олимпын Хорооны гавьяат тамирчин Э.Цэндбаатар Азийн аварга болохдоо өмсөж тулалдсан бээлийгээ Ч. Лодойсамбууд бэлэглэсэн байна
Ч. Лодойсамбуу :
Азийн аварга болохдоо өмсөж тулалдсан бээлийгээ бэлэглэж байна. Цогтой эрийн хиймориос хүртлээ гэж бэлгэшээв.Баярлалаа. Tsendbaatar Erdenebat Бүгдэд шинэ долоо хоногийн мэнд. Эрч хүч дүүрэн байгаарай
Э.Цэндбаатар 60 кг жиндээ дэлхийн шилдэгүүдийн манлайд жагсаж байна
МУГТ Э.Цэндбаатар Монголын үндэсний олимпын хороонд өөрийн ДАШТ-д оролцох хүсэлтээ гаргаж байгаа билээ. Тэрбээр “Би өнөөдөр өөрийнхөө ранкыг үзлээ. 60 кг жиндээ Азидаа нэгдүгээр байранд, дэлхийд хоёрдугаар байранд бичигдэж байна.
Токио-2020 олимпт намайг ялсан ОХУ-ын тамирчин миний 60 кг жинд оролцохоор болсон. Түүнтэй даагаа нэхэж, тулалдмаар байна. Би ДАШТ-д оролцохын тулд өөрийн зүгээс хийж болох бүхий л гарц гаргалгааг хайж байна. ДАШТ-д оролцож, алтан медалийг нь авмаар байна. Монголын ард түмэнд өгсөн амлалтаа зөрчихгүй. Өөрийнхөө хэн болохыг харуулмаар байна” хэмээн ярилаа.
Э.Бадарууган МҮОХ-ны дэргэдэх “Тамирчны нөхөн сэргээх сувилал”-ыг үр шилжүүлэн суулгах эмнэлэг болгожээ
-ТАМИРЧНЫ СЭРГЭЭХ СУВИЛАЛ НЬ МҮОХ-НЫ ХӨРӨНГӨӨР БАРЬСАН Энэ талаар бид тодруулахаар тус эмнэлгийг зорьж, холбогдох албаныхантай уулзаж, чухам хэзээнээс яаж энэхүү барилга болоод газрыг авсан талаар асуухаар очсон юм. Гаднаасаа өнгөлөг таван давхар барилга харагдах бөгөөд Монголын үндэсний Олимпийн хороотой нэг хашаанд байрласан байсан юм.
Эмнэлгийн дотогш орвол үүдэн хэсэгт эмийн сан байх бөгөөд цааш хүлээн авах хэсэг байлаа. Ер нь бүхий л хийц загвар нь орчин үеийн харагдав. Хүлээн авахаас холбогдох хүнтэй уулзуулж өгөхийг хүстэл “Дарга нар бүгд гадуур байгаа. Та дугаарыг нь авах уу” гэсэн хариу өгсөн юм.
Иймд бид МУГТ Э.Бадар-ууганы эхнэр болох тус эмнэлгийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Х.Азжаргалтай холбогдох гэсэн боловч дуудлаганд хариулахгүй эсвэл утсаа унтрааж хариулт өгөхөөс татгалзаж байсан юм.
Хэрэв үнэхээр асуудалгүй барилга, газар байсан бол тодруулга өгч болох боловч, холбогдож болох эмнэлгийн удирдлагууд бүгд зугтаж байгаа нь үнэхээр хувьдаа завшсан уу гэх хардлагыг үүсгээд байгаа юм.
Анх “Тамирчны нөхөн сэргээх сувилал” нэртэй таван давхар,1980 мкв барилгыг МҮОХ-ны хөрөнгөөр барьж байсан ба тус холбооны нэр дээр байдаг байжээ. Энэхүү 4 тэрбум орчим төгрөгийн үнэлгээтэй барилгыг Э.Бадар-ууган “МҮОХ-ны өмнөх удирдлагуудаас худалдан авсан хулгайлаагүй” гэдэг боловч хэдэн төгрөгөөр хэрхэн яаж худалдан авсан баримт гэрээ гэх зүйл огт байдаггүй. Иймд энэхүү асуудалд яагаад чухам холбооны хөрөнгөөр босгосон тус сувилал нь хаагдсан болоод яаж хэрхэн авсан талаар хариулж чадахгүй байгаа вэ гэдэг томоохон асуудлыг үүсгэж байна. Анх 2015 онд “Өөжинмед” гэх үр шилжүүлэн суулгах эмнэлгийг үүсгэн байгуулж 2018 онд Хан-Уул дүүрэгт дахин нэг салбараа ч нээж амжсан аж. Мөн тэрбээр Олимпын хорооны дэргэд байрлалтай асуудалгүй барилга тул надад ээлтэй гэж бодсоны үндсэн дээр авч, эмнэлгийн үйл ажиллагаа явуулсан ч гэж ярьж байсан удаатай байна.
-ТУС БАРИЛГЫГ МҮОХ-НЫ ӨМЧ ГЭЖ ШҮҮХЭЭР ЗАРГАЛДСАН Ч БЭЛЭГЛЭЛИЙН ГЭРЭЭТЭЙ, ХОХИРОЛ УЧРААГҮЙ ГЭЖ ХААГДАЖ БАЙЖЭЭ
Мөн 2011 оны зургадугаар сарын 10-ны өдөр тухайн үед МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Загдсүрэн агсан өөрийнхөө удирдлага дор Олимпын хорооны Захиргааны албаны даргаар ажиллаж байсан Б.Наранцэцэгт уг байрыг газрын хамт шилжүүлжээ. Ингэхдээ тус үл хөдлөх хөрөнгийг ямар нэг тооцоо хийлгүйгээр бэлэглэлийн гэрээ байгуулан шилжүүлсэн байдаг байна. Энэ нь МҮОХ-ны удирдлагуудын ашиг сонирхлын зөрчил хуйвалдаан гэж үзэн шүүхэд хандаж байсан ч МҮОХ-г төлөөлж шүүх хуралд оролцсон төлөөлөгч “Д.Загдсүрэнгийн үйлдлээс болж МҮОХ-д хохирол учирсан гэж үзэхгүй байна” гэж мэдүүлэг өгснөөр хаагдаж байжээ.
Тэгвэл яг одоогоор манай улсад олон улсад эх орныхоо нэрийг гаргах гэж хөлс, хүч хөдөлмөрөө зарцуулж буй тамирчдад зориулсан сувилал байтугай эмнэлэг гэх зүйл байхгүй бөгөөд хэрвээ бэлтгэлийн явцад бэртэл гэмтэл авч осолдвол тэрхүү тамирчны өнгөрсөн хугацаанд хийсэн бүхий л хөдөлмөр үнэгүйдэж байгаа нь нууц биш. Иймд тамирчдаа дэмжих зорилгоор эмнэлэг байгуулж, дэмжиж болох атал Олимпийн хорооны хөрөнгийг асуудалгүй хэмээн тайлбарлаж хэнэггүй зогсох эрхэм Монголын спортыг төлөөлж байна гэх нь өрөвдөлтэй.
Эх сурвалж: isee.mn