Гэр болон сургуулийн орчинд коронавируст халдвар, ханиад томуугаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас сурагчдад зориулан гаргажээ. Гэртээ:
Өглөө, оройд сода, давс сармисны уусмалын аль нэгээр хоолойг зайлах
Амны хаалт, гар халдваргүйжүүлэгч, нойтон алчуур цүнхэндээ хийсэн эсэхээ шалгах
Хоолой өвдөж, ханиалгаж, халуурвал гэрийнхэндээ болон багшдаа хэлээд хичээлдээ явахгүй байх
Сургуульдаа явахдаа:
Цаг агаарын байдалд тохируулан хувцаслах, Амны хаалт зүүх /Агаарын бохидолтой үед хепа шүүлтүүртэй амны хаалт зүүх/ Нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, Олон хүнтэй газраар явахгүй байх
Сургуулийн орчинд:
Биеийн халуунаа шалгуулах
Гадуур хувцастай анги, танхимд орохгүй байх
Амны хаалтаа тогтмол, зөв зүүх
Гараа сайтар савандаж 20-30 секунд угаах
Гар угаах боломжгүй үед гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
1-1.5 метрийн зай барих
Гараа ам, хамар нүдэндээ хүргэхгүй байх
Тагтай аяга, таваг хэрэглэх, ам дамжуулан идэж, уухгүй байх
Гарын шууны дотор тал руу ханиах, найтаах
Хувцас, хичээлийн хэрэгсэл, усны сав болон бусад эд зүйлсийг хоорондоо сольж хэрэглэхгүй байх, таних тэмдэг тавих, Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, ноцолдохгүй байх