ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дарханы лабораторид нийт 403 хүнд шинжилгээ хийхэд 1 хүнд илэрсэн нь ХӨСҮТ-д тусгаарлагдсан байгаа хүний давтан шинжилгээнд илэрлээ. Уг хүн 13-нд ОХУ-аас ирсэн, Батлан хамгаалахын сургуулийн оюутан бөгөөд ингээд уг сургуулиас 57 хүн халдвар авсан нь батлагдлаа. Мөн хоёр хүн эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Ингээд Монгол Улсад коронавирусний нийт батлагдсан тоо 141, эдгэрсэн хүний тоо 28 боллоо.
Өнгөрсөн таван сард биднийг маш сайн ажилласныг онцолж хэлсэнд бидэнд маш их урам өглөө