Mонгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнгөрөгч дөрөвдүгээр сарын 3-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарлагдсан. УОК-ын шийдвэрийн дагуу Ц.Элбэгдорж 21 хоног тусгаарлагдаж дөрөвдүгээр сарын 24-нд зочид буудлаас гарсан билээ. Тэрээр үргэлжлүүлээд гэртээ 14 хоног халдвар хамгааллын дэглэм сахиж буй. Эл гэрийн хорионы 14 хоногийн хугацаа энэ баасан гарагт дуусах ажээ.
Гэрийн хорио дараа Ц.Элбэгдоржийг АТГ-ын байцаагчид шалгаж эхэлнэ гэсэн мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хөвөрч байна. Улмаар гэрийн хорио дууссаны дараа “АТГ-аас баривчлах бэлтгэл ажиллагаагаа хангагдсан” гэх шуум ч тархаад байна. Энэ талаар бид АТГ-аас тодруулахад “Ц.Элбэгдоржийн гэрийн хорио дуусаагүй. Тэгээд ч баривчлах бэлтгэл ажил хийгдсэн зүйл байхгүй” гэсэн юм.
Түүнд хэд хэдэн хэргээр эрүүгийн хэрэг нээсэн тухай яригдсаар байгаа юм.