• Latest
  • Trending
ӨМӨӨРХӨЛ: Г.Сайханбаярыг өшөө ч харлуулна

ӨМӨӨРХӨЛ: Г.Сайханбаярыг өшөө ч харлуулна

2024-06-20
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Saturday, April 18, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

ӨМӨӨРХӨЛ: Г.Сайханбаярыг өшөө ч харлуулна

by admin
2024-06-20
in УЛС ТӨР
0
ӨМӨӨРХӨЛ: Г.Сайханбаярыг өшөө ч харлуулна

Өнгөрсөн хугацаанд Г.Сайханбаярыг зүсэн зүйлээр харлуулсаар ирсэн. Арван жилийн сурагч байх үед нь эх орны алс хил дээр гарсан хэргийг ч хүртэл тохох гэж улайрч байсныг бүгдээрээ харсан. 1970, 80, 90, 2000, 2010 оны үед гарсан цэргийн албаны эсрэг гэмт хэргүүдийг бүгдийг нь түүнд үүрүүлэх гэж, тэр хэргүүдэд хохирогч болж зовлон амссан хүмүүсийг ашиглаж түүний эсрэг турхирсан. Угтаа бол өөр чиг үүргийн яаманд харьяалагддаг бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын асуудлууд ихэнхдээ байсан.

Гэлээ гээд тэр “Би биш тэр” гэж амиа хоохойлж, мөрдөстэй нөхдөө бухаж суух хүн биш. Ёс зүй, хариуцлагын том реформыг салбартаа эхлүүлээд байсан тэрээр зорьсондоо төвлөрч даруухан ажилласаар байсан. Батлан хамгаалах салбар бол нийгмийн нэг л тусгал. Нийгэм өөрөө хөгжлийнхөө ямар үе шатыг хэрхэн туулж буйг бүгд л мэдэрч байгаа. Нийгэм солигдож бүхэлдээ эмх замбараагүй байсан цаг үеийг бүгд л туулсан. Тэр үеийн сүүдрийг өнөөдөр түүнд үүрүүлэхээр оролдсон нь холын бүр холоос шидсэн чулуу. Улс орны үндэсний аюулгүй байдлыг хариуцдаг Батлан хамгаалах салбар луу давшилж, сулруулах хэний санаархал вэ? Бодох л асуудал! Ажлаа мэддэг хүн зоригтойгоор салбартаа өөрчлөлт, хөгжлийн салхи оруулж эхэлсэн нь монголыг хөгжүүлэх дургүй, дорой байлгахыг зорьдог хэсгийнхний  эгдүүцлийг өрдөв. Гаднынхны гар хөл болж эх орноо худалдсан хөлсний хүмүүсийн явуулга үргэлжилсээр. Тэдний хувьд Г.Сайханбаяр төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д сонгогдох нь хар дарсан зүүд, шүднийх нь эмчилгээгүй өвчин болох нь дамжиггүй.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Тиймээс ийм дайралтууд цаашдаа ч үргэлжилнэ. Учир нь Г.Сайханбаяр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн цэргийн стратегич. Тэрээр дэлхий дахинд үүсээд буй аюулгүй байдлын орчны хувьсал, өөрчлөлтийг дэндүү сайн мэднэ. Хөрш орнуудын цэргийн удирдлагын түвшний албан тушаалтнуудаа бэлтгэдэг босго өндөртэй сургуулиудыг дүүргэж, академик боловсролыг эзэмшсэн хүн. Ийм түвшний боловсролыг саналаараа, сайн дураараа явж эзэмшдэггүй. Төр, улс нь, салбар нь бодлогоор хүнээ явуулж, сургаж бэлтгэдэг, аюулгүй байдлын баталгаа болсон бэлтгэгдсэн боловсон хүчин. Тиймдээ ч тэр юуг, яаж өөрчлөх, юунаас ажлаа эхлэхээ дэндүү сайн мэдэж байсан. Эдийн засгийн ухаан “Хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хэрхэн хангах”-ыг судлагдахуунаа болгодог шиг өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн өргөн уудам нутаг дэвсгэрээ цөөн хүн амтай манай улс хэрхэн хамгаалж, аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ гэдэг үндэсний язгуур эрх ашгийн томоохон зангилаа асуудал саяхныг хүртэл нүүдэл шийдлээ хүлээсээр өдийг хүрсэн.

Хязгаарлагдмал боломжтой, хуучирсан зэвсэглэлтэй, цалингийн болон урсгал төсвөөс өөр төсөвгүй энэ салбарыг Г.Сайханбаяр мэргэшсэн сайдын хувьд хөдөлгөж, олон жилийн гацаанаас нь гаргасан. Энэ бол зүгээр нэг үг биш, бодит үйл хэрэг байсан. Г.Сайханбаяр салбарын хөгжлийн алсын харааг боловсруулан тунхаглаж, түүнийгээ хэрэгжүүлэх үе шатыг нарийвчлан тогтоож, улс орныг батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэх асуудлыг мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин, дайчилгаа, орон нутгийн хамгаалалт гэсэн гурван зангилаа асуудлаар томьёолж, дэлхийн хаана ч байхгүй, хаанаас ч хуулбарлаагүй зөвхөн монгол орны онцлог, Монгол Улсын бодит чадавх боломжид тулгуурласан  бодлогыг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ гурван зангилаа асуудлын хүрээнд эрх зүйн орчныг бүрдүүлж, төрөл цэргийг шинээр байгуулж, шинжлэх ухааныг дэмжин хөгжүүлж, батлан хамгаалах аж үйлдвэржилтийн суурийг тавьж, хэрэглэгч салбараас үйлдвэрлэгч бүтээгч салбар болох, зэвсэглэл техникээ үе шаттайгаар сольж шинэчлэх, батлан хамгаалах салбарын үйл ажиллагааг нийгмийн хөгжлийн бусад асуудалд тус, дэмтэй бүтээлч салбар болгон хөгжүүлэх асуудлыг бодлогын түвшинд хэрэгжүүлж байгаа. Монголчуудын сэргэн мандалтынхаа оргил үед сэлэм, жад, нум сумаа өөрсдөө хийдэг байсныг эс тооцвол түүхэндээ анх удаа сум, зэвсгээ үйлдвэрлэх хэмжээний асуудал хэрэгжиж эхэлсэн. Монгол инженерүүд хуягласан машин, нисгэгчгүй онгоц, холбооны станц зохион бүтээж байна. Энэ бол нийтэд ил болсон мэдээллүүд буюу зөвхөн трейлер нь. Мэдэгдээгүй нь нууц хэвээрээ байг. Энэ хөгжил дэвшил биш гэж үү!?

Энэ мэдээлэл танд таалагдаж байна уу? Харин тэдэнд мэдээж таалагдахгүй. Тэд биднийг нунж дорой байлгахыг л хүсэж байгаа. Төр түмэндээ тангараг өргөж, төрсөн биеэ үйл хэргийнхээ төлөө зориулна гэсэн үнэнч хүмүүжлээр дөчин жил зүтгэж яваа офицер хүн тэдний энэ явуулгаас айна гэвэл худлаа. Угтаа бол Монголын парламентад бизнесменүүд биш нэгэн үзүүрт сэтгэлээр төрдөө зүтгэсэн чадварлаг хүмүүс л хэрэгтэй. Бизнесийнхэн төрийг бизнес болгон хардаг нь тэднээс татгалзах хамгийн том шалтгаан.

Энэ нь тэдний ч буруу биш, харин тэдний байгаа орчноо бизнесийн нүдээр хардаг мэргэжлийнх нь онцлогийн буруу. Үндэсний аюулгүй байдлын хөндүүр, зангилаа асуудлуудыг хэнээс ч илүү мэддэг түүнийг ямар ч үнээр хамаагүй зогсоохыг зорилгоо болгон зүйл бүрээр оролдож байна. Цаашдаа ч бүр хүчтэй явуулгууд ээрнэ. Тэдэнд хандаж хэлэхэд тэр ганцаараа биш, түүнийг ард түмэн хүрээлж байна. Ард түмэнд үнэн мөнийг ялгах хэрсүү ухаан бий. Будах тусам илүү тод гялалзах болно.

С.Баяр

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.