Cүүлийн хоёр долоо хоногт гал түймрийн 40 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүний 31 нь модны цагаан буюу унгирал шатааснаас үүдсэн байна. Түүнчлэн модны унгирал шатааснаас үүдэж Приус 30 автомашин шатсан дуудлага, мэдээлэл мөн бүртгэгджээ.
Иймд иргэд модны унгирал ихээр унаж байгаа үед тамхиа унтраахгүйгээр хаяхгүй байх, унгиралыг шатаахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.













