УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох нүүрсний гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
Шүүх хурлын үеэр шүүгдэгч Б.Ганхуяг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж, нүүрсний хэргийг илрүүлэхэд хууль шүүхийн байгууллагатай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж, “хамгаалалт, баталгаа гаргаж өгөх”-ийг хүслээ. Тэрбээр “Надтай холбоотой байж болох хүн баригдаж, хоригдож шалгагдаж байгаа. Тиймээс хамгаалалт гаргаж өгөхийг шүүхээс хүсэж байна” гэв.