Жүжигчин У.Цогтбаяр: “Надад санаа зовсон, мөн амандаа мөнгө чихүүлээд дуугүй болсон гэх, бас амьд мэндийг минь асуусан хүмүүс их байх шиг байна даа янз нь. Би зүгээр ээ. Мөн би он залуу Д.Мөнх-Эрдэнэ болмооргүй байна. Нам бус, ажил зорилго улс төр биш болохоор амьдрах шаардлага байна шүү надад. Улирал байцаагдлаа. Дүүргүүд, эрүү дээр, мөрдөн дээр, тагнуул дээр. Байцаагдаад явж л байна. Лизингээр машин авснаа тайлбарлаж нтр.
Сүүлдээ бүүр камергүй өрөөнд, өмгөөлөгчгүй байцаагдлаа. 03.04-нд эрүүгийн 2 мөрдөгч намайг шантаажилж төр засаг нь таныг урлаг уран сайхны ажлаа л хийгээч ээ гэж гуйж байна аа гээд салсан юм сан. Адилхан нэртэй байцаагч тавьснаа миний амьдаа чамайг хүндэлдэг гэж ярьж нтр. Цаг үеийн байдалд бол бүгдийг нь жүжиг гэж харж байна аа.
V.x.c.э.н ба.а.с.н.ы 5Ш ажиллагаа. 5 шившигт төлөвлөгөө. Нүүрсний хулгайчдыг барих, илчлэх сонирхол Засгийн газарт алга. Реценарын дагуу л явж байх шиг. Одоо намайг дуудаж байна, та эрүүгийн цагдаа дээр хүрээд ирвэл танд л хэрэгтэй юм аа уг нь гэнэ ээ. Хүүе надад юу ч хэрэггүй ээ. Надад зүгээр л үг хэлэх эрх чөлөө хэрэгтэй байна хараат цагдаа ахаа. Сонгууль дөхчихсөн юм уу ямар эрт хулгайчдын сэвээ яваад эхэлж байна аа. Та нар анзаарч байна уу?” гэв.













