Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Таванбогд фүүдс” ХХК-иас “KFC Land” төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь маргаан дагуулаад байна.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүрэлцэн очиж, “Ногоон байгууламж сүйтгэх нь, зураг төслөө батлуулаагүй байж ажлаа эхэлсэн” гэх мэдэгдлийг хийгээд буй юм.
Харин уг асуудалд KFC ийнхүү мэдээлэл хийв. Тэд өөрийн цахим хаягаараа дамжуулан: “KFC хүрээлэнгийн төсөл нь зөвхөн хүүхэд, залуус, гэр бүл, тусгай хэрэгцээт бүх насны иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан эрүүл, тохилог, эко ногоон төгөл байх юм.” гэв.














