“Carepay” компанийн ажил өглөөний 06 цагт эхэлж өдрийн 14 цагт тарж байна. Энэхүү өөрчлөлтийг тэд өмнөх долоо хоногоос хэрэгжүүлж эхэлжээ.
Ингэснээр ажлын бүтээмж нэмэгдэж, ажлын бус цагаар гэр бүлдээ зарцуулах цаг зав нэмэгдсэн сайн тал гарсан аж. Мөн ажилдаа ирэх, ажлаасаа харих хугацаандаа түгжрэлд зарцуулдаг байсан сул цаг үгүй болсон байна. Тус компани одоогоор 200 гаруй ажилтантай бөгөөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зориулалт бүхий аппликейшн хөгжүүлдэг.













