Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд энэ сарын 08-нд гарсан түймэр хоёр аймгийн гурван сумын нутаг дэвсгэрийг хамарч ихээхэн хохирол учруулаад байна.
Халхгол сумын тухайд малчдын өвөлжөө, гэр орон, мал хуй эд зүйлс түймэрт ихээхэн өртсөн. Тэдний нэг бол Х.Цогтсүмбэрийнх. Гэрийн эзэн 300 толгой хонь, ямаа, гурван гэр, нэг машин түймэрт өртлөө хэмээн ярьж, уйлж байсан. Юунд ч давагдашгүй гэнэтийн энэ га мшигт өртсөн малчдад туслах аянг ард түмэн эхлүүлээд байгаа.
Тэгвэл түймэрт өртөж эд хөрөнгө, гэр, малаа алдсан Халхгол сумын Ташгай багийн малчин Цогтсүмбэрийнд улсаас өргөө цагаан гэр, ард түмнээс 11 сая төгрөг, хурдан удмын адуу бэлэглэжээ.














