Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд энэ сарын 08-нд гарсан түймэр хоёр аймгийн гурван сумын нутаг дэвсгэрийг хамарч ихээхэн хохирол учруулаад байна.
Халхгол сумын тухайд малчдын өвөлжөө, гэр орон, мал хуй эд зүйлс түймэрт ихээхэн өртсөн. Тэдний нэг бол Х.Цогтсүмбэрийнх. Гэрийн эзэн 300 толгой хонь, ямаа, гурван гэр, нэг машин түймэрт өртлөө хэмээн ярьж, уйлж байсан. Юунд ч давагдашгүй гэнэтийн энэ га мшигт өртсөн малчдад туслах аянг ард түмэн эхлүүлээд байгаа. Бид Х.Цогтсүмбэрийн гэр бүлтэй холбогдож, нөхцөл байдлыг тодрууллаа.
-Та хэд ямархуу байна даа? -Сумаас 30 км зайтай газар төвхнөх шинжтэй байна. Хүүгийн маань үхрийг нь хариулдаг компани нэг гэр, нутгийн ах дүүс, хамаатан саднууд зуух тогоо, хөнжил гудас, хоол унд хангалттай өглөө. Олны дэмжлэгээр болж байна. Өдөржин ийш тийшээ тарсан хэдэн малаа цуглуулаад сая л энэ гэртээ орж ирж, хоол цай хийж идэх гэж байна.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Түймэр гарах үед та хаана байсан бэ? -Манайх дөрвөн хүүхэдтэй. Нэг нь оюутан, хоёр нь аймагт дунд сургуульд сурдаг. Түймэр гарах үеэр нөхөр бид хоёр том хүүтэйгээ байлаа. Би худаг дээр айлынхаа хүмүүстэй, хүү, нөхөр хоёр тус тусдаа малынхаа араас явсан.
-Хэдий хэр хохирол амссан бэ? -Өвөлжөөндөө байсан болохоор хамаг юмаа л галд алдчихлаа. Хүүгийн нэг, манай өөрийн хоёр гэр, нэг жижиг машин, хашаа саравч гээд юм үлдсэнгүй ээ. Манайх 500 гаруй хонь, ямаатай байсны дийлэнх нь өртлөө. Хургалсан хонь задгай явсан тулдаа хэд нь үлдлээ. Бид гурав өмссөн хувцастайгаа л хоцорлоо. Түймэр аю ултай юм байна. Манай хажуу талын дүүгийн 180 үхэр шamчuxcaн. Харин гэр нь үлдсэн. Ихэнх айлууд гэр орон, хашаа саравч, малаа алдлаа. Одоо бид нар түймэрт өртөөгүй хэсэг цоорхой газар ирээд байна. Цурам дотор зөндөө айлууд үлдсэн.
-Нөхрийн тань бичлэгийг үзээд олон хүн туслахыг хүсч байна. Та нартай холбогдож байна уу? -Түмний буян их юмаа. Олон хүн бидэнд тусалж байна. Огт танихгүй Өвөр Монгол хүн туслая гээд ярьсан. Бас нэг танихгүй хүн 10 сая төгрөг аваад маргааш очьё өгье гэж байна. Бүгд л наана, цаана гээд монголчуудынхаа тусч сайхан сэтгэлийг биеэр мэдэрч байна. Хүний юм зүгээр аваад суухад сэтгэлд хэцүү юмаа.
-Ярилцсанд баярлалаа. МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ: EGUUR.MN













