Иргэн Д.Мөнх-Эрдэнийг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурван өдөр үргэлжилж, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 4-нд өндөрлөлөө.

Улмаар Д.Мөнх-Эрдэнээс нийт 83 сая төгрөг гаргуулж, улсын орлого болгох шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, Д.Мөнх-Эрдэнийн үйлдлээс улсад 112.2 сая төгрөгийн хохирол учирсан гэж үзжээ. Үүнээс 82 сая 263 мянга 785 төгрөгийг түүнээс гаргуулан улсын орлого болгохоор шийдсэн байна. Мөн түүнчлэн, гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэх 10 сая төгрөгийг мөн гаргуулахаар шийдвэрлэжээ.












