Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс дoпuнгийн шинжилгээ авахад нэг бөхөөс дoпuнг илэрчээ.
Дoпuнг илэрсэн нэг бөх нь Улсын арслан Э.Оюунболд байж болзошгүй байна. Э.Оюунболдын хувьд 2019 оны наадамд түрүүлж аварга болж байсан ч дoпuнггийн шинжилгээнд бүдэрч цолоо хураалгаж байсан.
Тухайн үед өөрийгөө дoпuнг хэрэглээгүй хэлмэгдсэн хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэгвэл Э.Оюунболд энэ удаад ч гэсэн допинг хэрэглээгүй учраас хоёр дахь шат буюу Б сорьцын шинжилгээгээ өгнө гэсэн байна.













