Сэтгүүлч М.Сумъяабазарын эмчилгээнд зориулан хамтран зүтгэгч сэтгүүлч найз нөхөд нь “СУМЪЯА-гаа босгоцгооё…” хандивын аянг өнгөрсөн баасан гарагт эхлүүлсэн.
Өнгөрсөн хугацаанд олон мянган хүн хандивын аянд нэгдэж АРАВ гаруй сая төгрөг цуглажээ. Иймээс аянг санаачлагч болон Сэтгүүлч М.Сумъяабазарын зүгээс хандивын аянг зогсоохоор болсон байна. Сайхан сэтгэлт Монголын ард түмэндээ баярлалаа. Та бүхний минь үйлс бүхэн үргэлж дэлгэрэх болтугай













