• Latest
  • Trending
Г.Алтан нас барсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож, Ш.Батхүүд 9 жилийн хорих ял оноожээ

Г.Алтан нас барсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож, Ш.Батхүүд 9 жилийн хорих ял оноожээ

2023-03-16
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Friday, December 19, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Г.Алтан нас барсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож, Ш.Батхүүд 9 жилийн хорих ял оноожээ

by admin
2023-03-16
in ГЭМТ ХЭРЭГ, НИЙГЭМ
0
Г.Алтан нас барсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож, Ш.Батхүүд 9 жилийн хорих ял оноожээ

Нийслэлийн Прокурорын газраас “Жаст” групп ХХК-ийн захирал шүүгдэгч Ш.Батхүү нь “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ны ерөнхий захирал Ч.Ганзориг, хуулийн хэлтсийн захирал Б.Мөнхжаргал, худалдааны хэлтсийн дарга Г.Амарбат нартай үгсэн тохиролцон бүлэглэн Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээг үйлдэн Эрдэнэт үйлдвэр ХХК-д их хэмжээний хохирол учруулсан, эрх олгосон баримт бичгийг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан бусдын хөрөнгөд ноцтой хохирол учруулсан,

Ш.Батхүү нь Хадгаламж банк ХХК-ийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа тус банкны гүйцэтгэх захирал О.Хүрэлбаатар, Л.Бадамцэцэг, И.Амараа нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн банкны хууль тогтоомж зөрчин хуурамч бичиг баримт үйлдсэн,

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Э.Сүрэнгээс 4 удаагийн гэрээгээр 23,6 сая ам доллар буюу 34,1 тэрбум төгрөг авсан зээлж авсан атлаа Г.Алтантай 39,6 тэрбум төгрөгийн үндсэн болон нэмэлт зээлийн гэрээ байгуулж Хадгаламж банк ХХК-аас төлбөрийн баталгаа, банкны баталгааны гэрээ зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн,

улмаар тооцоо нийлсэн актаар Э.Сүрэнгээс зээлсэн мөнгөн дүнг 56.5 тэрбум төгрөгөөр тооцож Олон овоот гоулд ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авсан атлаа шүүхээр Төрийн банк ХХК-аар төлүүлэхээр шийдвэр гаргуулсан,

Төрийн банк ХХК-нд их хэмжээний хохирол учруулсан,

Шунхлай групп ХХК-д 1,500,000 ам долларын хохирол учруулсан зэрэг хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн, хуурч, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, аливаа этгээдэд шилжүүлж мөнгө угаасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нар нь Ш.Батхүүтэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн хуулийн этгээдийн удирдах удирдах албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас төрийн өмчийн оролцоотой Эрдэнэт үйлдвэр ХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нар нь Ш.Батхүүтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хуурч, хуурамч бичиг баримт ашиглан бусдад их хэмжээний хохирол учруулсан, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас Ш.Батхүүд холбогдох хэргээс “Төрийн банк” ХХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,

Г.Амарбатад холбогдох хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж,

Ш.Батхүүд холбогдох хуурч, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах замаар залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэрээ болгосон гэснийг хуурч, бичиг баримт ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урдын харилцааны явцад бий болсон итгэлийг албан тушаалын байдлаа ашиглах, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж өөрчлөн,

Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал нарыг Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан,

Ш.Батхүүг Эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан,

Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг зохион байгуулсан,

Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний эзэмшигчийг нуун далдалсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж, албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхийг урвуулан ашиглаж үйлдсэн,

Хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,

шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарыг Хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан авч бусдад их хэмжээний хохирол учруулахыг завдсан гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн,

Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд тус тус тооцож,

Г.Алтанд холбогдох хэргүүдийг түүнийг нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Ш.Батхүүг 10 жилийн хорих ялаар, шүүгдэгч Ч.Ганзоригийг 14.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Мөнхжаргалыг 14.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Сүрэнг 35,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлуудаар хянан хэлэлцээд,

шүүгдэгч Б.Мөнхжаргал нь Жаст Групп ХХК-аас Английн Стандарт банкнаас зээл авахад Эрдэнэт үйлдвэр ХХК-г Батлан даалтын эрх шилжүүлэх гэрээ хийхэд Эрдэнэт үйлдвэр ХХК нь хариуцлага хүлээхгүй, батлан даалт гаргахыг зөвшөөрөхгүй талаар санал гаргаж байсан нь бичгийн баримтаар нотлогдож байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн.

Мөн Ш.Батхүү нь Хадгаламж банк ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Монгол банкнаас төлбөрийн баталгаа, банкны баталгааны гэрээ хийх тусгай зөвшөөрөл олгогдоогүй байхдаа хадгаламж эзэмшигч Э.Сүрэнгээс мөнгө зээлэхдээ албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглан хууль бус төлөөлөн удирдан зөвлөлийн тэмдэглэл, тогтоол гарган, тухайн үед ажиллаж байсан гүйцэтгэх захирлуудаар төлбөрийн баталгаа, банкны батлан даалтын гэрээ хийлгэсэн нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн архивын баримтад үзлэг хийсэн баримтаар тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, Ш.Батхүүгийн хууль бус төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг Г.Алтан, Э.Сүрэн нар нь Хадгаламж банк ХХК-ийг Монгол банкнаас тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгддэг төлбөрийн баталгаа, банкны баталгаа гаргах эрхгүй гэдгийг болон Банкны тухай хууль, Монгол банкны Ерөнхийлөгчөөс гаргасан журмыг зөрчсөн үйлдлээ нууж албан бичгийн бүртгэлд бүртгээгүй зэрэг үйлдлийг мэдэхгүй боломжгүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна.

Иймд Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тэдгээрийг цагаатгаж, шүүгдэгч Ш.Батхүүг Г.Алтан Э.Сүрэн нартай бүлэглэн хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.Батхүүгийн эдлэх ялыг 9 жилийн хорих ялаар тогтоож, шүүгдэгч Ч.Ганзоригт холбогдох торгох ялыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.