Эмч М.Цэвэлмаа өвчтөнтэйгөө харилцахад тулгарсан, өөрт тохиолдсон зүйлээ цахим орчинд нийтэлснээр шуугиан дэгдээв. Тодруулбал, тэрээр өвчтөнийхөө гаргасан балмад үйлдлийг өөрийн цахим хаягтаа нийтлээд зогсохгүй Монголын нийгэм…Эмчийн нэр хүнд цаашлаад эмчийг хамгаалах тогтолцооны хувьд дутмаг, асуудалтай байгаа талаар дурдаж ийм тохиолдолд биднийг хэн хамгаалах вэ хэмээн уйлж өрөөндөө сууж байгаа талаараа бичжээ.
Тэрбээр: “Нэг өвчтөн маань 2цаг 30минут хоцорч ирчхээд цагийн хүний урдуур дайрч орж, давшлан дор.о.м.жилж, цээж нуруу мөрлүү ц.о.х.иж з.о.д..ож с.ү.р.д.ү..үлж байгаад үзүүлэн гарлаа. Амбулаторийн тасгийн эрхлэгч хэцүү хүнээ өөрөө зохицуулга хий гэнэ. Өнөөдөр би з.о.д.у.улж байхад өмөөрөх хүн байхгүй, хууль байхгүй.
Өрөөндөө уйлаад суух тавилантай Монголын нийгэм! Эмчийн нэр хүнд! Эмчийг хамгаалах тогтолцоо! Дахиж өнөөдөр үзэх ёстой 50 хүн байна… Эмч байхын тулд д.a.p.a.м.т, .д.о.р.о.м.ж., з.о.д..у.ур ч бас дийлдэг байх ёстой юм шиг байна…” хэмээн бичжээ.













