• Latest
  • Trending
Л.Оюун-Эрдэнэ С.Зоригийг xөнөөсөн хэргийн захиалагчийг нэрлэчих шиг боллоо

Л.Оюун-Эрдэнэ С.Зоригийг xөнөөсөн хэргийн захиалагчийг нэрлэчих шиг боллоо

2023-02-28
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Tuesday, March 10, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Л.Оюун-Эрдэнэ С.Зоригийг xөнөөсөн хэргийн захиалагчийг нэрлэчих шиг боллоо

by admin
2023-02-28
in ГЭМТ ХЭРЭГ, УЛС ТӨР
0
Л.Оюун-Эрдэнэ С.Зоригийг xөнөөсөн хэргийн захиалагчийг нэрлэчих шиг боллоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн МҮОНТВ-д Сар шинийн өмнөхөн өгсөн бүрэн хэмжээний ярилцлага олон нийтийн дунд томоохон хэлэлцүүлгийг өрнүүлсээр байна. Тэрбээр нүүрсний хэрэг, Хөгжлийн банкны хэрэг зэрэг нийгэмд анхаарал татсан хэргүүдийн явц, энэ нь цаашлаад Монголын улс төр, шүүх засаглалд авлигын сүлжээг хэрхэн үргэлжлүүлж байгаа талаар гээд ноцтой баримтуудыг дэлгэв. Тэр дундаас Монголын улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой хэсэг нэлээд анхаарал татлаа.

Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярихдаа “…С.Зоригийн хэрэг ч Эрдэнэттэй холбоотой асуудал. Гайхахаар байгаа биз. 1998 онд би оюутан болж байсан жил. Буцаад тэр үеийн нөхцөл байдлыг бодоод, баримт бичгүүдийг хараад үзэхээр тэр үед Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоочихсон байсан. 1998 он, С.Зориг Дэд бүтцийн сайд байсан. Эрдэнэтийн удирдлага солигдох процесс явж байсан. Гэтэл тэнд зөрчлүүд үүссэн. Мэдээж би мөрдөн байцаагч биш, Ерөнхий сайд байгаа хүний хувьд логик дарааллаар нь хөөвөл нөгөө л баялгийн тэмцэл. Мэдээж энэ хэрэг нэг асуудал. Гэхдээ олон жил ээдрээтэй явж байна. Одоо бидний яриад байгаа авлигын систем үүсэх эхлэл нь бараг тэнд тавигдаж байсан юм биш үү гэж боддог. С.Зориг алагдсан 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр бол шинэ тогтолцооноос гараад өөр тогтолцоо руу орж, харьцангуй системтэй явж байсан тэр цаг үе өөрчлөгдсөн. Түүнээс хойш системийн авлига илүү явсан юм биш үү гэж боддог” гэв.

YOU MAY ALSO LIKE

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

С.Зоригийг хөнөөснөөс хойшхи өнгөрсөн 25 жилийн хугацаанд хэргийн талаар хэдэн зуун таамаг, хувилбар яригдаж ирсэн байдаг. Түүний нэг бол Ерөнхий сайдын ярьсан энэ өнцөг. Бүр хамгийн анх гарсан таамаг ч гэж хэлж болно.

1998 он бол Дэд бүтцийн сайд С.Зориг Ерөнхий сайдад ид яригдаж, зам нь нэлээд шулуудчихсан үе байв. Түүнтэй зэрэгцэн Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоох Засгийн газрын шийдвэр нэлээд адармаатай, олон нийтийн анхаарал татаж өрнөсөн. Тухайн үед Засаг барьж байсан Ардчилсан холбоо эвслийн төр барьсан дөрвөн жилийн тэмдэглэлд “…1998 оны наймдугаар сарын 8-нд Засгийн газрын хуралдаанаас гарсан Ш.Отгонбилэг агсныг ерөнхий захирлын ажлаас нь түдгэлзүүлж, Д.Дорлигжавыг үүрэг гүйцэтгэгчээр томилохоор ЗГХЭГ-ын дарга Т.Лхагва, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд нар очиход тус үйлдвэрийн удирдлагууд өмнөх өдөр нь зугтсан хэмээн хэвлэлийн хуудаснаа тэмдэглэн үлджээ” гэсэн нь бий.

Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэгийг үйлдвэрийн эд хөрөнгийг шамшигдуулж байна гэх мэдээлэл олон нийтийн хэвлэлээр ид шуугьж байлаа. Засгийн газрын хуралдаанаар эл асуудал орж, Ш.Отгонбилэгийг захирлын суудлаас буулгах шийдвэр гаргав. Ардчилсан холбоо эвслийн байгуулсан Засгийн газрын энэ шийдвэрийн мөрөөр олон зүйл ил болсон байдаг. Ш.Отгонбилэг агсны байр суурь ганхах нь Оросын талд сайн мэдээ биш. Учир нь Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Оросын талд шилжүүлэх асуудал яригдаад эхэлчихсэн, үүнийг гүйцээх хүн нь тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн захирал байсан нь нэлээд тодорхой болчихсон үе юм. Харин энэ үед Дэд бүтцийн сайд С.Зориг өөрийн улсын үйлдвэрийн хувь заяаг Монголын төр шийднэ хэмээснээр талууд нэлээд зөрчилдөж эхэлсэн билээ. Гэтэл хэдхэн сарын дараа С.Зориг бусдын гарт амиа алдсан нь энэ зөрчлөөс үүдэлтэй гэж улс төрийн хүрээнд хүчтэй яригдаж эхэлсэн. Хэргийн мөрдөн байцаалтын явцад ч энэ агуулгын мөрөөр мөрдлөг явагдаж байсан тухай тулхтай хуульчид ярих юм билээ. Гэвч энэ таамаг нотлогдоогүй, нотлоогүй ч байж болох.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярилцлагаа үргэлжлүүлэхдээ “…Ингээд тэр өдрөөс хойш зэс гэдэг том гэнэ лээ гэдэг нь өнөөдрийн нүүрсний хулгайн анхдагч эх суурь” гэсэн нь ноцтой сонсогдож байгаа юм.
Энэ мэдэгдлээрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж нарыг шууд нэрлэчих шиг боллоо. Энэ хоёр эрхэм бол Монголын улс төрийн асар том “амтат бялуу” Эрдэнэт үйлдвэртэй нэн эртнээс нягт уялдаатай ажиллаж ирсэн. Ерөнхийлөгч асан гэхэд Засгийн газраас 1998 онд захирал Ш.Отгонбилэгийг сольж, Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтооход ОХУ-ын талд эсэргүүцлийн захидал бичиж, Монголын ардчилсан холбооноос Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Да.Ганболдыг долоон удаа буцааж байсан түүхүүд бий. Энэ тухай Да.Ганболд Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа “…Тухайн үед манай намынхан “Эрдэнэт”-ийн захирал Ш.Отгонбилэгийг огцруулсан юм.

Түүний оронд Д.Дорлигжавыг тавьсан. Гэтэл Ш.Отгонбилэгийг зургаахан сараар ч болов буцаагаад “Эрдэнэт”-ийн захирлаар тавих шаардлагыг Ерөнхийлөгч Багабанди манай намаас нэр дэвшигчдэд тавьдаг байсан. Бид намаараа ярилцаад энэ саналыг хүлээж авахгүй байхаар тохирсон” гэсэн нь бий.
Нэг ёсондоо Эрдэнэт үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэг солигдох нь тухай үеийн Ерөнхийлөгчид таалагдаагүй. Тиймдээ ч зургаан сар ч болов захирлаар нь үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтийг Засгийн эрх баригч эвсэлд тулгаж байна гэдэг ард нь асар том сонирхол, эрх ашгийн зөрчил, бүлэглэл, хүч байгаагийн илрэл болж харагдаж байна. Үнэхээр Л.Оюун-Эрдэнэ сайдын хэлснээр “Зэсийг хянасан улс төрийн бүлэглэл хүчтэй. Тиймээс Эрдэнэтийн удирдлагуудын төлөөх үе, үеийн том тэмцлүүд явсан” гэсний баталгаа нь экс Ерөнхийлөгч Н.Багабандийн дээрх үйлдлүүд болж мэдэх.

Нэг зүйл тодорхой байгаа нь С.Зориг бусдын гарт амиа алдсан 1998 онд Эрдэнэт үйлдвэрийг тойрсон сонирхлын томоохон үйлдлүүд тухайн үеийн Засгийн эрхийг баригч Монголын ардчилсан холбоо эвсэл буюу өнөөдрийн АН-д ямар ч падлийгүй, харин эрх баригч МАН-ынхны эрх ашгийн төлөөх дайн байсныг өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ батлан ярилаа.

Гагцхүү С.Зоригийг хөнөөсөн хэрэг Эрдэнэт үйлдвэр, зэсийг хянасан улс төрийн бүлэглэлтэй холбоотой гэдгийг мэдээлэлд хамгийн ойр, цагдаа, прокурорыг томилдог, гүйцэтгэх засаглалын номер нэг хүн өнөөдөр ингэж ярьж байна гэдэг энэ хэргийн захиалагч хэн бэ гэдгийг илчилсэн нэг төрлийн нотолгоо юм аа. Ухаж хэлбэл, тухайн үеийн Ерөнхийлөгч, олон жил Хууль зүйн сайд байсан хүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэрлэчих шиг боллоо.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.