Орон нутгийн жижиг “Таван толгой” ХК-ийн ТУЗ хуралдаж хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан байна. Тодруулбал 2022 оны бизнес төлөвлөгөөнд тусгаснаар 61 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараана гэж төлөвлөж байсан бол урьдчилсан байдлаар компанийн татварын дараах ашигт байдлыг харгалзан нэгж хувьцаанд 2743.8 төгрөгөөр тооцон нийт 144 тэрбум төгрөг ногдол ашиг болгон хуваарилахаар болсон байна. Эх сурвалж: Тавантолгой ХК-ийн БЭТ П.Сайнзориг













