Иргэн: “Ёооооооо ахиад л эмч нарын хайхрамжгүй байдлаас болж 21-хэн настай охин төрөх гэж очоод өөд болчихож. Би уг нь аль болох л эмч нарынхаа талд зогсдог, өмөөрдөг. Гэхдээ яагаад нөгөө л Өргөө амаржихаас эх үрийн эндэгдэлийн эмгэнэлт мэдээллүүд тасрахаа больчихов оо
Нөгөө Энхцэцэг даргынх нь эмч нартайгаа хариуцлага тооцож шаардлага тавьж байгаа шуугиант бичлэг санаанд орж байна. Тэнд асуудал байна… Ангир уургаа ч амлаж чадаагүй эхээсээ хагацсан нярайгийн бие муу байгаа гэнэ. Өмнөөс нь залбирахаас өөр зүйл хийж чадахгүй юм даа. Та нар ч гэсэн залбираарай” гэв.
Уг ноцтой асуудалд Г.Уянга өөрийн үзэл бодлоо ийнхүү илэрхийлэн уриалга дэвшүүлэв. Тэрбээр: “Өргөө амаржих газар дахиад л 21-хэн настай охин төрөх гэж очоод эндлээ! Хоёр хүний амь хариуцдаг газар хариуцлага чанга, шаардлага өндөр байх ёстой л доо. Зүгээр ч нэг Энхцэцэг гээд байгаагүй юм аа! Өртөг төлөөс нь хүний амиар хэмжигдэж байна, даан ч харамсалтай!

Enkhtsetseg Jamsranjav захирлыг 2 жил ажиллахад эхийн эндэгдэл нэг ч гараагүй. Хариуцлага, сахилгыг чангатгавал ийм алдаа гаргахгүй байж болдгийг харуулсан. Өргөөд л дэг журам тогтоож дийлэхгүй байна шүү дээ, манай засаг!” гэв.













