Тив дэлхийд нэрээ дуурсгаж Монгол түмэндээ аварга хэмээн хүндлэгдсэн Н.Түвшинбаяр цагтаа Монгол төрийн хамгийн хүндтэй шагнал “Чингисийн одон”-гоор шагнагдаж Ерөнхийлөгчөөс шагналаа гардаж мандаж явсан нэгэн. Амьдрал эрээнтэй бараантайг харуулж алдаж онон аавын хаалгыг татсан түүнийг дурсаж санаж, хүндэлж биширдэг хүмүүс олонтаа.

Агуу бүхэн энгийн байдгийн жишгээр Н.Түвшинбаяр аваргыг хээгүй, гүндүүгүй Монгол эр хүн хэмээн Монгол түмэн маань хүндэлдэг билээ. Энэ ч жишгээр аварга хүнийг төрүүлж өсгөсөн түүний аав ээж “Нарантуул” захын гуанзад хоол идэн суух нэгэн дүр зураг олон хүнд эерэг сэтгэгдлийг төрүүлжээ. “Агуу хүн Монгол хүмүүс ийм л энгийн байдаг” хэмээн иргэд тус зурганд сэтгэгдлээ илэрхийлжээ.













