Сэтгүүлч Н.Өнөрцэцэг хавдартай гэдгээ Монголд оношлуулаад 5-6 жил химийн эмчилгээнд орж байсан ч Англид ирээд ямар ч хавдаргүйгээ мэдлээ хэмээн Монгол эмч нараа хатуухан шүүмжлээд амжсан билээ.
Тэгвэл хэд хоногийн тасралтгүй шүүмжлэл, хэт их хэл амнаас залхсан уу гэлтэй эцэст нь Монголын нийт эмч нараас ийнхүү уучлалт хүсэв. Н.Өнөрцэцэг: “Хүлцэл өчье: За Монголын эмч нараа та нар 100 хувь зөв оношилдогоо, миний элэгний 7-р сигментэн дээр байсан 2-3,5 см хэмжээтэй юм байсан хаачив гээд европын эмч нарыг шалгаагаад үзье. Байх ёстой юм, байрандаа байх ёстой юм байна. Та нарт бууж өглөө. Намайг уучлаарай” хэмээн бичжээ.













