Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрийгөө хавдартай байсан гэх тухайгаа цахим хуудаснаа ийнхүү бичсэн байдаг. Тэрбээр: “Хавдартай гэдэг онош сонсоод яаж ч чадахгүй 5-6 жил бүлтэгнэж явлаа. Сарын 1,5 сая төгрөгийн зардалтай хими эмчилгээнд ор гэж эмч хэлэв. Үс унана, бас их ядарна гэхээр нь айгаад дөлөөд яваад байв. Өнөөдөр үзүүллээ, юун хавдар, яасан хавдар, манай эхонд тийм зүйл алга гэлээ. Бүр лавшрууллаа, үнэхээр алга. (Гадны эмчээс байн байн асуугаад, өнөөх нь нө проблем) гээд сүүлдээ орчуулагчаар 3 удаа асуулгаад тэрүүгээр нэг юм боллоо. Манайхан оношлох тал дээр анхаармаар юм байна даа Өнөөдөр аймар баяртай байна, амьдралд бас ийм ер бусын өдөр ирдэг юм байжээ.” гэв.
Уг мэдээллийг харсан Б.Болдсайхан эмч: “Хими эмчилгээ хийлгэх хавдартай бол 5-6 жил явна гэж юу байхав дээ” хэмээн үгүйсгэсэнд сошиал хэрэглэгчид эргэлзэж эхлэв.
Харин үүний хариуд сэтгүүлч Н.Өнөрцэцэг 5 сартай ү р хө ндөлт хийлгэж байсан тухайгаа ч нуулгүй дэлгэж орхив. Н.Өнөрцэцэг: “Эмч нар голдуу дайрч, зарим нь худлаа юм бичлээ гээд инээдэм, ханиад болгоод байгаа бололтой. Наад оношийг чинь сонсоод, цочирдоод хэвлийдээ бүрэлдээд 5 сар болчихсон, зүрх нь цохилж байсан хүүхдээ ү р хө ндөлтөөр үгүй хийж байсан шүү. Тэр үед хими эмчилгээнд орсон бол өнөөдөр би амьд явахгүй байжээ. Зүгээр л өөрт тохиолдсон зовлонгоо бичлээ, хэн хэн нь бодоосой гээд л бичсэн юм. Та нартай хэрэлдэж уралдаад байх сонирхол алга!!!
Хэзээ нэгэн цагт хэн ч хавдрын мэдээ сонсохгүй гэх баталгаагүй. Та эсвэл ойр тойрны хүн, ээж аав, үр хүүхэд, хамаатан садан гээд л хэнд ч тохиолдоно. Тэгвэл шууд битгий хүлээж аваарай, тайван сайн лавшруулаарай. Ил хэлээд ад болоод явнаа. Энэ нь олон хүнд хэрэгтэй” хэмээжээ.













