Энэ хагас сайнд С.Эрдэнийн гэх тодотголтой АН цахим сонгууль гэгчийг зохион байгуулж, тэрхүү сонгуульд 22 мянган хүний саналаар Д.Ганбат ялалт байгуулж АН-ын дарга болсон тухай мэдээлэл гарсан. Тэгвэл энэхүү цахим санал хураалтад нэрээ дэвшүүлж, оролцсон Л.Гүндалай чухам ямар сонгууль болсон талаар баримт дэлгэлээ.
Тэрбээр “С.Эрдэнийн АН-ын сонгуульд оролцож үзлээ. Санал хураалт цахимаар явагдаж байна гээд эхлээд мэдээллэж байснаа 12 цагийн үед бүх зүйлээ хаагаад дотоод зохион байгуулалтын хорооныхон хаалга үүдээ хаагаад алга болчихсон. Тэгснээ гэнэт л цаас уншаад шууд Д.Ганбатыг ялалт байгууллаа гээд зарласан.
Ялж, ялагдах нь надад сонин биш. Харин С.Эрдэнэ гэж хүн яг ямар луйвар булхай хийдгийг өөрийн нүдээр үзсэн нь үнэхээр чухал байлаа. Бузар булайг нүдээрээ үзчихээд дуугуй сууж чадсангүй. С.Эрдэнэ гэдэг луйварчин цахим сонгууль нэрээр 50 орчим мянган хүний саналыг зохиомлоор бий болгож, өөрийн троллуудаа ажиллууллаа.
Намайг хэл үг гаргана гэдгийг мэдэж байсан учраас хаанаасаа ч юм бас 10 гаруй мянган хүний санал өгүүлсэн байна бихлээ. Бодит байдал дээр С.Эрдэнэ бид хоёрт тавин мянга битгий хэл таван ширхэг ч дэмжигч үлдээгүй.” хэмээн бодит үнэнийг шулуухан хэлээд амжжээ.













