ВИДЕО: МУ-ын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг М.Даваажаргалд үүрд хадгалуулахаар Б.Бат-Эрдэнэ гардуулан өглөө Япон мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд 45 түрүүлж, бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоосон сумогийн домогт их аварга Хакухо М.Даваажаргалын зодог тайлах ёслол өнөөдөр /2023.01.28/ Токио хотын “Кокүгикан” ордонд болж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Үндэсний бөхий дархан аварга Б.Бат-Эрдэнэ, их аварга М.Даваажаргалд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг үүрд хадгалуулахаар гардуулж өглөө.
Санхуулахад, Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал ёкозуна цолтойгоор тогтмол өндөр амжилт үзүүлж, сумо бөхийн дээд амжилтыг тогтоож, монгол хүний бяр хүч, ур ухааныг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг түүнд үүрд хадгалуулахаар болсон билээ.
Япон мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд 45 түрүүлж, бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоосон сумогийн домогт их аварга Хакухо М.Даваажаргалын зодог тайлах ёслол өнөөдөр /2023.01.28/ Токио хотын “Кокүгикан” ордонд болж буй.
Ёслолд Монгол Улсыг төлөөлөн нэр бүхий алдартнууд оролцож байна. Тухайлбал, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ оролцож өөрийн биеэр Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг Их аварга М.Даваажаргалд үүрд хадгалуулахаар гардуулж өгөв. Түүнчлэн Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал зодог тайлах ёслолын сүүлийн барилдаанаа өөрийн төрсөн хүүтэйгээ зодоглов.













