Монгол улсад трансжендерүүдийн тоог нэгээр нэмсэн хүн бол Сүлдээ буюу Анударь юм. Төгөлдөр хуурч мэргэжилтэй тэрбээр сошиалд тун идэвхитэй байдаг. Муухан эмэгтэйгээс гоо сайхан төрхтэй, царайлаг гэдгээ ч өөрөө илэрхийлдэг тэрбээр хэдхэн хоногийн дараа төрсөн өдрөө тансаг зэрэглэлийн ресторанд тэмдэглэнэ хэмээн зар тарааж, урилга илгээж эхэлжээ.
Түүний хувьд анх “3 сая инээд” шоугаар анх олонд танигдаж байсан. Мөн тик токт өөрийн гэсэн олон мянган дагагч фэнтэй нэгэн.
Трансжендер Анударийн хувьд ганц бие. Нүдэнд дулаахан, сэтгэлтэй, халамжтай, байнга инээлгэдэг, цэвэрч нямбай, цаг барьдаг шударга залуу түүнд таалагддаг гэсэн шүү.
Манай улсад сүүлийн жилүүдэд олонд ил тод болсон хэд хэдэн олны танил трансжендерүүд бий болсон. Тэдний нэг бол Сүлдээ буюу Анударь юм. Анх олонд танигдаж эхэлж байхдаа өөрийнхөө царай зүс, бие байгаа байдалдаа сэтгэл хангалуун байдаг учраас хагалгаанд орох бодол байхгүй хэмээн ярьж байсан удаатай..