Төрийн соёрхолт дуучин Д.Болдын үүсгэн байгуулсан “B production”-д Nene, Kenn, Алунгоо, Анужин, NS хамтлаг зэрэг залуу уран бүтээлчид /артист/ хамрагддаг. Гэвч тэднийг шулан мө лж дөг, хоёр жил ажиллуулаад цалин өгөөгүй гэж NS хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайхан мэдэгдсэн билээ. Тэрбээр халтуурны 90% продакшин, 10%-ийг дуучин авдаг тухай үнэнг дэлгэсэн байдаг.
Тэгвэл уг асуудалтай холбогдуулан киви хамтлагийн үүсгэн байгуулагч, Продюсер Б.Ангирмаа хамтлагийнхаа гэрээг олонд дэлгэж Төрийн соёрхолт дуучин Д.Болдын B production-г онигоо болгов.
Б.Ангирмаа: КИВИ хамтлагтай гэрээгээ маш нягт хийсэн хүн би билээ. Дэлгэж хэлье, дөнгөж байгуулагдаад 60/40 байлаа. 5 жилийн нүүр үзлээ, тэнд 90/10 байсангүй. 5 жилийн дараа гэрээгээ сунгаад 50/50 болж гэрээ хийгдлээ, тэнд 90/10 байсангүй, гэрээ дууссан. Одоог хүртэл охидоос минь мөнгө ирдэг юм. Ийм сайхан хамтлаг байгуулжээ. Ухаантай охид… Мөлжлөг байж болохгүй, үнэнч байх ийм чухал!!!” хэмээжээ.














