Дуучин Вандангийн Баттулга өөрийн охин Баттулгын Дуулимын хамт уран бүтээл туурвиж эхэлснээр багагүй хугацааг үдэж буй. Нэгэн цагт сэтгүүлч Х.Уламбаяр тэдний гаргасан постерийг ё.с бу.с агуулгаар тайлбарласан нь олны анхаарлыг татаж, тухайн гэр бүлд хүнд цохилт өгч дуулиан шуугиан тарьж байсан цаг саяхан.
Саяхан Юби паласт ард түмэндээ ая дуугаа өргөн томоохон хэмжээний тоглолт хийхээр төлөвлөж байсан аав охин хоёр уг тоглолтоо цуцлаад буй. Тэгвэл дуучин Вандангийн Баттулга өөрийн цахим хуудаснаа ийнхүү нийтэлжээ.
Тэрбээр: “За за охиноо сургуульд нь явуулж дуулхаа больж Энэ хүмүүсийн санааг амраая даа Тоглолт хийлээ мөнгөний төлөө явлаа сдаа гэж хүртэл хараах юм ярьшиг Солонгос явж ажил хийхээс…

Охиноо Хайрын харцаар харлаа гээд байгаа хүмүүс сайн хар. Учир нь би охиноо зөн хүн болгож зөв замаар явуулах гэж хичээж байгаа Аав хүн. Охиноо хайрын харцаар харж хайрлавал миний охиныг хайрлах хүн надаас илүү хайрлана. Тиймдээ ч хөөрхөн үрсээ хайрлаж жаргааж амьдраарай.”Аав нь охиндоо”” хэмээн бичжээ.














