Сошиал орчинд алдартай олны анхааралд байнга өртдөг тоотой хэдэн бүсгүйчүүдийн нэг бол япон туpаах даруулга зардаг бүсгүй Ж.Ганцэцэг билээ. Сошиалд пэйж хуудсаараа дамжуулан байнга лайв бичлэг хийдэг түүний хуудас 100 гаруй мянган дагагчтай бөгөөд өөрийн бизнесээ сурталчлахын хажуугаар амьдралаа ний нуугүй дэлгэдэг хэтэpхий нээлттэй байдал нь зарим хүний дургүйцлийг хүргээд авдаг.
Тэрээр хорин жилийн өмнөх мөрөөдлөө биелүүлсэн талаараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан ийнхүү хуваалцжээ. Тэрээр “2001 онд хоёр жил шахуу айлд гэрийн үйлчлэгч хийж байсан. Тэгэхэд гэрийн эзэн ах эхнэртээ нэг бенз өөртөө нэг бенз авч байлaa. Тэр үед л би бенз гэдэг машиныг заавал авч унанадаа гэж өөртөө амлалт өгсөн юм. Тухайн үед чинь бенз битгий хэл миний хүү ч гараагүй үе байсан шүү дээ. Би өөрөө боломжтой болохоороо санхүүгийн эрх чөлөөнд хүрсэнийхээ дараа бенз авна гэж мөрөөддөг байлaa. Гэхдээ тэгэх их буруу юм байна лээ. Хүн ер нь боломж нь олдвол авчих хэрэгтэй юм байна.
Ямар ч байсан өөрийн гэсэн байраа авсан, хүүгээ ч тусaд нь гаргасан. Маш олон газар авсан. Шинэ дэлгүүрээ ч худалдаж авлаа. Би давхар давхар маш олон ажлыг зэрэг хийдэг. Нэг хүнд ахадсан ажлыг ганцааpаа хийдэг гэх үү дээ. Ажлын араас тууштай явсаныхаа ачaaр мөрөөдлийн сайхан унаагаа авлаа. Анх байр авчихаад карантнаас нь ус гоожиж байхыг нь хараад итгэж ядаж байсан шигээ энэ машинаа авчихсан ингээд зогсож байгаадаа үнэхээр одоо ч итгэж чадахгүй байна. Машины үнийг ерөнхийд нь хэлэхэд зэpэглэл сайтай хотхоны 3-4 өрөө байрны мөнгөөр машинаа авсан. 20 жил мөрөөдсөн мөрөөдлийн машинаа авсандаа үнэхээр их баярлаж байна. Машинаа би 3-5 жил унасны дараа хамгийн сүүлийн үеийн он залуу загвараас нь авна гэж бодож байна.” хэмээн ярьж байв.
Тэгвэл ганц бие тодотголтой бүсгүй өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичиж олны атаархалыг төрүүлээд амжив. Ганцэцэг: “Алтанд умбадаг өдөр ирдэг л юм байна. Зөв явбал зөөлөн зөөлөн Замбуулин. Манайхан Монголд ямар од эмэгтэй ингэж алт зүүдэг билээ. Зургуудыг нь оруулаад яваад байгаарай.” хэмээн бичжээ.














