Эхнэрийнхээ найзын байшинг шатаасан хэргээр Г.Ган-Очир шалгагдаж байхдаа оргон зайлсан тул түүнийг интерполоор эрэн сурвалжилж байжээ. Учир нь тэрбээр монголд байхдаа хэд хэдэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа оргон за йлсан байжээ.
Тодруулбал, 2019 онд со гтуу руу лах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны иргэн Г-ийн өвлийн байшинг шатааж, их хэмжээний хо хирол учруулсан, 2020 онд “Өдрийн сонин”-ы сэтгүүлчид хар машинтай холбоотойгоор хууль бус мэдээлэл өгсөн,
2021 оны аравдугаар сарын 05-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хорих ангийн шалган нэвтрүүлэх байранд хууль бусаар нэвтэрч, цагдаагийн байгууллагын алба хаагчийг эсэргүүцсэн гэх үндэслэлээр Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хэргийг нэгтгэн шалгаж байсан байна.













