Бусдыг самар түүлгэхээр авч явж хорьдог, зоддог асуудлыг нэгүүн.мн сайт анх мэдээллэж байв. Тэгвэл тус хэргийн эзэн холбогдогчтой холбоотой ноцтой мэдээллийг тус сайт нийтлээд байна.
Нэгүүн.мн: Самарчин Ганбаа нэг удаагийн явалтаар 500 орчим сая төгрөг олдог ба ажиллуулсан иргэддээ цалин өгөлгүй нэр бүхий 2 хурандаатай хувааж авдаг гэх мэдээллийг эх сурвалж өгсөн. Нэг нь НЦУГ-ын хурандаа , нөгөөх нь Чингэлтэй дүүргийн хурандаа. Тэд гавьяаны амралтдаа гарсан байж болзошгүй. Нэг хурандаагийн нэр Чингисболд гэх мэдээллийг бид аваад байна.
Мөн хурандаа нар болоод Самарчин Ганбаа нарын уулзаж мөрийтэй тоглодог хоёр газарт очсон боловч ул мөргүй цэвэрлэгээ хийж нүүсэн байдалтай байна. Мөн эрхээ хязгаарлуулж хоригдож байсан иргэн бусадтай нийлж архины хамааралтай иргэдийг ихэвчлэн Дэнжийн мянга , Нарантуул , Хархорин орчмоос олж ууланд аваачдаг гэх мэдээлэл байна.













