Хошин урлагийн “Маск” хамтлагийн царайлаг жүжигчин бүсгүйчүүдийн нэг бол Гэрэлцэцэг. Тэрээр дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхлөөд нилээдгүй олон бүтээлд туслах болон гол дүрд тоглосон. Түүнийг загвар өмсөгч Ариунцэцэгтэй тун төстэй төрхтэй хэмээн ярьдаг. Тэрээр 40 насны босго алхахтайгаа зэрэгцэн анхны хүүхдээ төрүүлж ээж болсон.
Хүлээж байсан анхны хүүхэд нь бүр ихэр хүүхдүүд байж таарсан. Тэрээр хүнтэй суухаасаа өмнө олон залуучуудтай нэр холбогдоогүй нэр цэвэр эмэгтэй байсан. Харин түүнийг ганц бие олон жил явсны эцэст гэр бүл үймүүлж айлын эртрэй суусан талаар нэг хэсэг яриа гараад амжсан. Гэхдээ тэд энэ талаараа одоог хүртэл ам нээгээгүй байгаа.
Түүний нөхөр Хан-Уул дүүргийн удирдах албан тушаал эрхэлдэг юм. Нөхөртөө хэнз үрийн зулайг нь үнэрлүүлсэн жүжигчин бүсгүй цахим хуудаснаа “Эхнэр хүүхдээ хаяад эх орноо хөгжүүлэн гэнээ та минь ээ, ээ чаваас”гэжээ. Түүнийг дэмждэг фэнүүд нь энэ үгийг нөхөртөө хандаж хэлсэн гэж бичих болоод байгаа юм. Мэдээж эхнэр болон хүүхдийн тухай ийм пост өөр хүний өмнөөс хийнэ гэдэг бас байж болохгүй асуудал байх. Жүжигчин бүсгүй нөхөртэй хандаж хэлсэн эсэхийг цаг хугацаа харуулах биз дээ.
Мэдээллийн эх сурвалж: 1r70.me













