Энэ оны аравдугаар сарын 25-ны өдөр 36 настай эмэгтэй Синдерелла эмнэлэгт филлер тариа тариулснаас нүд нь сохорч, хараагаа алдсан гэх мэдээлэл цахим сайтуудаар гараад буй. Уг мэдээлэлд Герман улсад амьдарч байгаад ирсэн 36 настай иргэн Сендерелла эмнэлэгт бүтэн нүүрний филлер тарилга хийлгэсэн ба энэ үеэр иргэний нүд хараагаа алджээ. Хохирогч “З” хараатай үлдсэн нүдээ хамгаалж үлдэх, эрүүл мэндийн бусад хор хохирол учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Герман улсруу яаралтай явсан гэжээ.
Тэгвэл бид энэ мэдээлэлтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажил явуулж байгаа эсэх талаар тодруулахад иргэний гомдол мэдээллийн дагуу шалгаж байна. Прокурорын зөвшөөрөлтэйгөөр дэлгэрэнгүй мэдээллийг өгнө. Филлер шахуулснаас болсон эсэхийг шалгаж байж тогтооно гэв. Харин Синдерелла эмнэлгээс тодруулахад “Манайд ийм яриа ерөөсөө орж ирээгүй. Бид яг үнэндээ өөрсдөө ч гайхаад сууж байна” гэв.”
Хэргийг тодруулбал, Герман улсад амьдарч байгаад ирсэн, 36 настай иргэн З тухайн өдөр Синдерелла эмнэлэгт бүтэн нүүрний филлер тар илга хийлгүүлсэн ба энэ үеэр иргэний нүд хараагаа алджээ. Ингээд тар илгыг зогсоож, Улсын Гуравдугаар төв эмнэлэгт яаралтай очсон боловч “хараагаа алдсан, эмчлэх боломжгүй” гэсэн хариу авсан байна. Тухайн тарилгыг Синдерелла эмнэлгийн арьс гоо заслын эмч Анагаах ухааны магистрант М тарьсан аж.
Синдерелла эмнэлэг нь долоон салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг ба хүний хараа алдсан асуудал гарсан Олимп салбар нь өнөөдрийг болтол хэвийн үйл ажиллагаагаа явуулсаар байна.













