МАН-ын сайд дарга нарын бодлогогүй, судалгаагүй ярианууд олны чихийг халууцуулдаг, доог тохуу болох явдал хээв нэг жишиг болжээ гэлтэй. Улны айл гэдэг үг ер нь трэнд болоод байгаа юм даг уу ? Энэ удаад сайд асан УИХ-ын эрхэм Б.Энх-Амгалан Хөдөөнийнхөн хотруу орж ирээд халтуур хийгээд түгжрэл үүсгээд байна гэж нэг яриад зогсож байх юм. Өмнө нь түгжрэл бууруулах зорилгоор бүхэл бүтэн шинэ яам бий болгож сайдаар нь Ж.Сүхбаатар гишүүнийг томилсон байдаг. Харин томилогдсон дариудаа сайд Ж.Сүхбаатар оршуулгын цуваанаас болж түгжрэл үүсээд байна хэмээн ярьж олны доог тохуу ундууцлыг хүргэсэн байдаг. Одоо сайдтан түгжрэлийн асуудлаа жилийн дараа үр дүнг харна гээд хээв нэг яриад явж байх жишээний.
Энэ талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрийн нүүр номондоо ийн егөөдөн бичжээ.
Гэр хорооллынхон эмийн сан ороод түгжрэл үүсгээд байна. Хөдөөнийнхөн хотруу орж ирээд халтуур хийгээд түгжрэл үүсгээд байна гээд МАН-ын гишүүд, сайд нар нь яриад эхэлжээ. Улныхан гэж aд vзээд захаас нь бyyдax гээд байгаа юм бишүү. Яая гээд байгаа юм бэ? Ямар хүмүүсийг сонгоод байдаг юм дээ бид чинь?














