Иргэн Б.Солонго өнөөдөр /2022.11.23/ АТГ-т ханджээ. Тодруулбал, 2018 онд Монголд зохион байгуулагдаж байсан миссийн тэмцээн нь авлига авч ялагчаа шалгаруулдаг байсан гэх баримт мэдээлэл түүнд ирсэн байна
Тэрээр, “Мисс хүн гоо зүйн бэлэг тэмдэг болсон, нийгэмдээ нөлөөлөл үүсгэж, маш том сайн дурын ажлыг өрнүүлдэг. Гэтэл Монгол миссүүд хэдэн хүүхдүүдэд чихэр, чипс тараасан буяны ажил нэртэй юм хийгээд явдаг. Надад 2018 онд Монголд зохион байгуулагдаж байсан миссийн тэмцээний я ла гч 50-60 сая төгрөгийн авлига өгч тодорсон гэх мэдээлэл ирсэн. Үүний дагуу би иргэний үүргээ биелүүлж АТГ-д хандаж байна. Мэргэжлийн байгууллага нь шалгаад тогтоох байх. Баримтжуулсан зураг, бичлэгийг нь хавсаргаж өгсөн байгаа. Мөн 2019 оны миссийн тэмцээний я лагч ч бас авлигаар тодорсон гэсэн. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол үнэхээр харамсалтай байна” гэв.
Follow us