У.Хүрэлсүхийг ерөнхий сайдаас огцорсны дараахан МАН-д ёслол төгөлдөр элсэж, түүнийг нь намын генсек Д.Амарбаясгалан бахархал дүүрэн зарлаж байв. А.Амундра улс төрийн чиг баримжаа, угшил гарал хөөвөл АН-ын хүн. Бат-Үүл баатрыг хотын дарга байхад пиар зөвлөхөөр нь ажиллаж байсан түүх ч бий. Мэргэжлийн биш ч гэлээ медиа салбарт төдийгөөс өдий хүртэл карьер хийж ирсэн. Хаана тэрбумын өртөгтэй пиар төсөл явна, тэнд А.Амундрагийн нэр явдаг гэх явган яриа ч бий.

Харин саяхан сошиал орчинд хөврөх болсон нэгэн мэдээллийн талаар сонирхуулхад монголд анхдагч шахуу болчихоод байгаа хамгын романтик залуу нь Ерөнхий сайдын зөвлөх, продюсер А.Амундра гэдгийг нэгэн эх сурвалж баталжээ. “Массмедиа” компани, News.mn мэдээ, мэдээллийн сайтын үүсгэн байгуулагч А.Амундра нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажилладаг. А.Амундрагийн хувьд медиа салбарт маш амжилт гаргасан, хөшигний ард нөлөө бүхий эрхмүүдэд зөвлөгчийн статустай ажилладаг нэгэн юм.
Эх сурвалж: paparazzi.mn













