Аравдугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт найман автомашиныг хамаарсан томоохон осол болсон. Ослын үеэр бага насны хоёр ч охин гэмтсэн юм. Сэтгэл сэртхийлгэм бичлэг цацагдсаны дараа олон нийт осол гаргасан иргэнээс хариуцлага нэхэж эхэлсэн.
Мөн түүний ар гэрийнхэн нийтэд ил мэдээлэл өгөхгүй байгаад ч иргэд эргэлзэж ямар нэгэн гадны нөлөө оросн хэмээн хардаад байгаа. Тэгвэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ч.Маралмаагийн үйлдсэн ослын хохирогч охины ар гэрийнхнийг олон нийтэд мэдээлэл өгөхийг цагдаагийн байгууллага хоригложээ” гэх мэдээлэл цацагдах болов.
Бид энэ асуудлаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад, “бидэнд тийм эрх байхгүй. Нийтэд мэдээлэл өгөх өгөхгүй нь тэр хүмүүсийн эрх шүү дээ” гэлээ.













