МЭДЭГДЭЛ-2 /Part #2/
Э.Даваасүрэн бүсгүйд
За юу юуны духанд хүрэлгүй хараал, ерөөлгүй хүлээгээд авахыг бодоорой. Бичсэн пост комментыг нь хараад өөртэй чинь ярьж, бичих биш ингээд мэдэгдлээр харилцвал оновчтой гэж ойлгосон. Мэдээж ямар ч эх хүн охин үрээ хайрлаж, хамгаалах нь жам ёс. Аа гэхдээ энэ бүхэн юунаас эхлэлтэй вэ гэдгийг анхаарч үзсэн болов уу? Хань ижил, үр хүүхэд чинь урлагт хөл тавьжээ.
Гэвч ингэхэд учир байна. Ёс зүй бас соёл гэж бий. Энэ дэлхийд аавтайгаа дуулаад олонд танигдсан охид цөөнгүй. Гэхдээ ийм арга барилаар лав биш. Аав, охин гэж зарлуулаад тайзан дээр гарч байгаа болохоос дууны үг, тоглосон клип, авхуулсан зургийг нь тогтож нэг харна уу! Яагаад ч аав охин гэж надад бас бусдад санагдахгүй байгаа. Магад танай гэр бүлийн урлагийн маркетинг байж болох ч “реклам цөмөрнө” гэж бий. Аливаа зүйлийн тун ихэдэж гэм ээ нь утгаа алддаг.
Яг одоо л засаж өөрчлөхгүй бол эцэстээ сайн зүйлд хүргэхгүй. Хэрвээ би эмэгтэй хүн байгаад нөхөр маань төрсөн охинтойгоо ингэж зураг хөргөө даруулвал надад огтоос таалагдахгүй. Бүр нөхрийнхөө сэтгэцийг үзүүлнэ. Охиноо ч хол байлгана. Товчхондоо ганц зүйл хүсэж байна. Охиндоо хүүхдээрээ байх эрх чөлөөг нь олго! Эс бөгөөс хожим сэтгэл зүйд нь урхагтай зүйлс үлдэх вий.
Охин хүүхдийн шилжилтийн насыг ойлгоход амаргүй юм билээ. Би өчигдөр нөхөр та 2-ыг биш охины сэтгэл зүйг бодож үзээд постоо хаасан. Шаардлагатай гэвэл хянаж шалгадаг газарт нь үзүүлэхэд бэлэн. Мөн хань охин 2-ынхоо ард асаалттай танк шиг зогсож байгааг чинь ойлгож байгаа. Хэн хүнгүй амьдрах гээд явна. Баг бригад ахлаад хөдөө явах амаргүй.
Үзэгчгүй сумдад ч бий. Гол нь энэ нийгэмд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байна. Өдөр бүр л айхтар юм сонсогдох юм. Ядаж энэ талаа бодоод тунгааж үзээрэй. Сүүлд нь ганц удаа ч гэсэн Баттулгын эхнэр, Дуулимын ээж гэх өнцгөөс биш огт танихгүй нэгний нүдээр болоод буй асуудлаа нэг эрэгцүүлээрэй. Тэр үед байр суурь тань өөрчлөгдөнө гэдэгт гүнээ найдна. Аливаа зүйл хоёр талтай. Эрүүл ухаанаа бүү алд. Өөр ч зүйлгүй дээ. Гэр бүлд нь сайн сайхныг хүсье…
Х.Уламбаяр
2022.10.24
Мөн тэрээр Дуучин В.Баттулгад зориулж дараах мэдэгдэлийг гаргажэээ…
Тэрээр:
МЭДЭГДЭЛ /Part №2 /
В.Баттулга “андад”
Миний хөгшин одоо боль оо! Шоу чинь бүр хэтэрлээ. Яг үнэндээ тэр пост ЧАМД Л ЗОРИУЛАГДСАН. Гэвч охин бас эхнэртээ ЧИ Л ХАМААТАЙ болгочихлоо. Яагаад хавь ойрын улс амьтныг хөлдөө чирнэ вэ? Энэ тохиолдолд бол яагаад ч ЧИНИЙ БУРУУ шүү! Ямар эцэг хүн охинтойгоо ингэж зургаа авхуулдаг юм бэ? Урлагт гоо сайхнаас гадна ёс зүй гээч зүйл алга болчихоогүй л байлтай. Нийтийн дууныхан чинь чамаас ичихгүй бол бид ичихгүй. Чи үнэхээр байж ядаад байгаа бол 2-лаа ингэе.
Энэ КЭЙС дээр хараат бус ЁС ЗҮЙН ШИНЖЭЭЧ томилъё. Тэр хэл ам дагуулсан постер дээр өнгө будаг бүрээр нь ЗАДЛАСАН ШИНЖИЛГЭЭ хийлгэе. Мөн миний бичсэн текстэд буруу АГУУЛГА байна уу гэдгийг шүүлгэе. Харин тоглолт зогссон, хохирол төлүүлэх, шүүхэд өгөх яах вэ. ТҮР АЗНА. Ямар би орон нутагт очоод тоглолтыг чинь зогсоолгоод, билетийг нь заруулаагүй, надаас болж хүн цуглаагүй биш. Асуудалд жаахан БОДИТОЙ хандана уу. Үнэхээр миний алдаа тогтоогдвол гэм буруугаа хүлээнэ.
Хэзээ ч оройтохгүй. Гол нь чи байнаа хө. Жаахан МЭДЛЭГ бас МЭДРЭМЖ-тэй болмоор байна. Орчин цагт охид бүсгүйчүүд БЭЛГИЙН ХАЛДАШГҮЙ ЭРХ-ээ хамгаалдаг болсон. “MeTоо” гэж сонссон л байлгүй. Чи үнэндээ ДАМ БАЙДЛААР хүүхдээ ХҮЧИРХИЙЛЖ байна. Энэ талын мэргэжлийн хүнээс МЭДЭЭЛЭЛ бас ЗӨВЛӨГӨӨ аваарай. Манай гэр бүл, миний охин яах нь чамд хамаагүй гэх байх. Гэвч үнэндээ чи ХАМААТАЙ болгох гэж л урлагт яваагаа мартав.
Анхнаасаа энэ зэргийн ЭРСДЛЭЭ ТООЦООД дуу хийж, клип цацаж, постер байрлуулдаг гэж ойлгосон. Хэрэв үзэгч зрительд энэ бүхэн чинь хамаагүй гэж байгаа бол чи ерөөсөө ДУУЛАХАА БОЛЬ! Муу охиноо ч хичээл сургуульд нь явуул. Түүнийхээ ХҮҮХЭД НАС-аа эргэн санах ДУРСАМЖ үлдээ. Миний хувьд чамд бас эхнэрт чинь санаа тавиад байгаа зүйл огт байхгүй.
Эцэст нь алт шиг зөвлөгөө өгье. ОХИН ҮРЭЭ ХАЙРЛА, ХАМГААЛ, ХҮНДЭТГЭ, ҮЛГЭРЛЭ. Чи охиноо хүний ёсоор ЗӨВ ХАЙРЛАЖ өсгөвөл тэр чинь алсдаа ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ. Мөн МОНГОЛ УЛС-д өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ХУУЛЬ, ЖУРАМ, ДҮРЭМ-ээ нэг шагайчихаарай. Би яахав өнөөдөр ШҮГЭЛ ҮЛЭЭГЭЭД буруудаж болно. Удахгүй зөв бурууг нь дэнслэх байлгүй. ХУУЛЬ нь хэлэлцэгдэж байгаа. Удахгүй чуулганаар орно. Чи уг нь тийм ч муу хүн биш байх. Тэгж бодсондоо л ийн бичиглэв. Сайхан амраарай…
PS: /Том үсгээр бичсэн үгсийг сайтар цээжлээд аваарай. Цагдаа шүүхдээ тулвал чамд л хэрэг болно. За тэгээд надаар “дөрөөллөөд” тоглолтын маркетингаа амжилттай хийсэн гэж найдъя./
Х.Уламбаяр
2022.10.24













