Эмч эмнэлгийн ажилтнуудын тухай зүй бус , хууль бус, хүмүүн бус үйлдлүүдийг эрэн сурвалжилж эхэлснээс хойш олон зүйл сонсож байна. Эмнэлгийнхэн өөрсдийнхөө тухай ил гаргах дургүй байгаа бололтой. Энэ аргагүй ээ, олон сайн эмч, ажилтнуудын нуруун дээр эрүүл мэндийн салбар тогтдог . Гэхдээ би нэг юм асууя. 23 хан настай жирэмсэн бүсгүйн хэвлий дэх хүүхдийг кесараар авахдаа саванд нь марль мартаж орхисны улмаас тухайн эмэгтэй өндөр халуурч ухаан алдаад эмнэлэгт очжээ. Эмчийн мартсан марлийг савтай нь авчихаж. Гэхдээ нөхрөөс нь “За эхнэрийнхээ амийг сонгох уу, савыг нь сонгох уу” гэж асуужээ. Тэгээд 23 хан настай бүсгүй дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болсон байна. Энэ зүй ёсны үйлдэл үү… Хөөрхий мартамхай эмч таарч, за яадаг юм бэ гээд өнгөрүүлэх үү. Ийм хохирогч нэг биш нэлээд хэдэн ээж надад хандсан бол яах вэ…. Цензургүй баг таг дуугүй суух уу….. хариулаач эмч нараа !!!
Хариулж чадахгүй бол эрэн сурвалжлах сэтгүүлчид ажлаа хийе.














