Нийтийн дууны домог болсон хос дуучид болох Вандан Дуламсүрэн нарын хүү бол дуучин В.Баттулга билээ. Тэрээр өөрийн охин Дуулимтай хамтран уран бүтээл хийгээд чамгүй хугацаа өнгөрчээ. Тэд 2023 онд болох тоглолтондоо зориулж нэгэн постер цацсан нь сошиал орчинд багагүй шуугиан тариад авлаа. Тухайн постерийн талаар хүмүүс янз бүрийн үзэл бодолтой байгаа нь ажиглагдав. Чухамдаа түүнийг хийсэн дизайнер гэж нөхөр ямар мэдрэмжгүй золиг болоод олны нүдийг орой дээр нь гаргаж хэл татлах нь энэ вэ гэлтэй.

Үүнийг нь угийн хоржоонтой өөнтөгч постууд бичдэг сэтгүүлч Ч.Уламбаяр өлгөж аваад ийн бичсэн нь тэдний дургүйцлийг ихэд хүргэжээ. Тэр нь ч мэдээж шүүдээ. Аав охин 2-ийн авхуулсан зургийг +21 утга харуулсан хэмээн шоолонгуй шүүмжилжээ. Гэхдээ л энэ бол арай хэтэрсэн шүүмжлэл гэлтэй. Тэд чинь төрсөн аав охин хоёр шүүдээ.

Харин хүмүүс тэднийг ихэд өмөөрч байгаа. Одоогоор өсвөр насны охин болох Дуулим сэтгэл зүйн хувьд ихэд цочролд орсон талаар аав нь ярьсан юм. Аав охин 2-ын нандин харилцааг ийн хэлэх нь дэндүү зохисгүй явдал.
.
.














