Багаасаа дуулж, дууны тэмцээнүүдэд түүчээлэн оролцсоор өдийг хүрсэн дуучин Т.Амина Төмөр замын чуулгын дарга болж олны анхаарлыг татаж байсан цаг саяхан. Ажил алба нь цэгцэрсэн залуу бүсгүйн хувийн амьдрал ч олон хүний анхаарлыг татдаг бөгөөд түүнийг өөрөөсөө ахимаг эртэй дэр нэгтгэн хамтран амьдрах болсон тухай мэдээлэл ч байдаг. Тэгвэл тэрбээр жирэмсэн болж, гэрэл зургийн студи хайж эхэлсэн байна. Тэрбээр “Шинэ 7 хоногийн мэндээ.Үйлс бүхэн нь амжилтаар дүүрэн байг. Ээжүүдээсээ нэг зүйл асууяа.Та нар маань тулгар биетэй зургаа хаана аль студи дээр авахуулж байсан бэ? туршлагаасаа хуваалцаач” гэжээ.













