“Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ёс зүйн алдаа гаргасан гэх үндэслэлээр өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.
Тэгвэл тус эмнэлгийн асуудал олны анхаарлын төвд байна. Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор тус эмнэлгийн дэд захирлаар цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүн томилогдсон байсан нь мөн анхаарал татаж эхлэв.
Тодруулбал, “Өргөө” амаржих газрын дэд захирлаар өнгөрсөн долдугаар сарын нэгний өдөр П.Эрдэнэцэцэг гэх хүнийг томилсон байжээ. П.Энхцэцэг нь Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хү.чир.хий.лэл, х.үүх.дийн эс.рэг гэм.т хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа цолтой нэгэн байсан бөгөөд өнгөрсөн онд тэтгэвэртээ гарсан нэгэн аж.
“Өргөө” амаржих газарт болоод буй үйл явдал нь ажлаасаа чөлөөлөгдсөн Ж.Энхцэцэгтэй холбоотой бус харин дэд захирал П.Эрдэнэцэцэгтэй холбоотой байсан гэдгийг ч зарим эх сурвалж хэлээд байгаа юм.

Энэ хүн 1-р төрөхийг самраад буй гэх!
Цагдаад 20 жил ажиллаад тэтгэвэртэй гарсан бэлтгэл дэд хурандаа П.Эрдэнэцэцэг өнгөрсөн 7-р сараас хойш 1-р төрөх эмнэлгийн дэд захиралын албан тушаалыг хашиж буй юм байна.
Нэг танил маань ингэж ярив. Энэ эмэгтэй ирээд манай байгууллыг үнэхээр самарч эхэлсэн. Жишээ нь миний хувьд арга ядаад өргөдлөө өгөөд ажлаасаа гарсан. Тэр цагдаагийн дэд хурандаа гэх эмэгтэй aйm.шигтай ёс зүйгүй хүн байна лээ. Дapamт, шахалтаас нь болж маш олон хүн ажлаасаа гарсан. Уг нь Энхцэцэг захирал биш Эрдэнэцэцэг гэх хүн ажлаас чөлөөлөгдөх ёстой ш дээ гэж гэв.
.














