Иргэн О.Цэрэндолгор нь олон нийтийн фейсбүүк цахим сүлжээнд худал мэдээлэл тарааж хүний нэр төр, алдар хүндэд халдсан нөхцөл байдал тогтоогдож Баянзүрх дүүргийн прокурорын газраас энэ оны гуравдугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж Эрүүгийн …. дугаартай хэрэгт шалгагдаж байсан байна. Гэтэл шалгагдаж байхдаа гадагш явах гэсэн тул өчигдөр /2022.09.12/ түүнийг саатуулан, шалгаж байгаа талаар бид өмнө мэдээлж байсан.
Тэгвэл иргэн Цэнхэр үст Э.Цэрэн өөрийн цахим хуудаснаа “Сайн сууцгааж байв уу? Би xopuxooc су лла гдан гэртээ дөнгөж орж ирлээ. 2022.10.11 21.10″ хэмээн олон нийтэд дэлгэлээ.













